Тусгай үүргийн онгоц 19:00 цагт газардана

266951-07012021-1610013512-241122050-1.jpg

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд 19:00 цагт газардах хуваарьтай байна.

Тус онгоцоор АНУ,  Австрали, Канад, Сингапур, Филипин, Тайланд, Лаос, Тайвань, Хонг Конгоос нийт 159 иргэн эх орондоо ирнэ.

Эдгээр иргэдийн 85 нь бусад хүндэтгэн үзэх шалтгаантай, 53 нь бага насны хүүхэдтэй гэр бүл, 3 нь эрүүл мэндийн шалтгаантай,  12 нь өндөр настан, 6 нь жирэмсэн иргэн байгаа юм.

Иргэдийг Ворлд Монголиа, Корпорейт, Тайж зочид буудалд тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

scroll to top