1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Завхан, Өвөрхангай аймгуудын нутгаар цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг болон Дорнод-Монголын тал нутгаар бороо, нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос 6-11 м/с, Алтайн салбар уулс, говь, тал, хээрийн нутгаар 14-16 м/с хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. Монгол-Алтайн уулархаг нутаг, Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 3 градус хүйтнээс 2 градус дулаан, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Халх голын хөндийгөөр 2-7 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар 14-19 градус, бусад нутгаар 6-11 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос 6-11 м/с. 7-9 градус дулаан байна.
Төлөв байдал: 31-нд Алтай, Хангайн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн зарим газраар, 4 дүгээр сарын 1-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 2-нд Алтай, Хангай уулсаар, 3-нд говийн бүс нутгийн зарим газраар бороо, нойтон цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 31-Алтайн салбар уулсаар, 4 дүгээр сарын 1-нд нутгийн зарим газраар, 2,3-нд говь, тал, хээрийн нутгаар зарим үед 14-16 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 31-нээс нутгийн хойд хэсгээр бага зэрэг хүйтэрч Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн, Увс нуурын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна.