Номгон сумын хүн эмнэлэгт эмнэлгийн тусламжийн автомашин гардуулав

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комисын дарга Ц.Оюунбаатар Өмнөговь аймагт ажиллах томилолтын хоёр дахь өдрөө  Номгон суманд очиж ард иргэдтэй уулзлаа.  Тус сум аймагтаа хамгийн өндөр уул даваа ихтэй, ихэнх нутагт нь цасан бүрхүүл тогтсон өвөлжилт хүндхэн байгаа аж.

Өвөлжилт хүндэрсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 480 дугаар тогтоолоор малчид, иргэдэд эмнэлгийн тусламж, шуурхай албаны үйлчилгээг цаг алдахгүй хүргэх зорилгоор зарим аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, хүн эмнэлэгт улсын нөөцөөс автомашин олгохоор шийдвэрлэсэн. Уг тогтоолын дагуу Номгон сумын хүн эмнэлэгт өгсөн УАЗ -31519” маркийн автомашиныг Шадар сайд гардуулан өглөө.

uaz beleglelee 

9X1A6010

Түүнчлэн өвөлжилт хүндэрч байгаатай холбогдуулан 52 дугаар сургуулийн санаачлагаар ЕБС-иудын дунд “Халуун дулаан сэтгэл” аян явагдаж байгаа билээ. Энэ аяны хүрээнд 75 дугаар сургуулийн сурагчдын цуглуулсан нэмнээ, элгэвч, бээлий зэрэг тусламжийн бараа бүтээгдэхүүнийг ОБЕГ-аас тус сумын иргэдэд гардуулан өглөө.

9X1A6026

9X1A6392

9X1A6403

Мөн энэ өдөр Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комисын дарга Ц.Оюунбаатар Баян-Овоо сумын ард иргэдтэй уулзаж  Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа бодлого хөтөлбөр, 2016 оныг “Хэрэглэгчийн жил” болгон зарласныг дуулгаж тэдний санал хүсэлтийг сонсож сонирхсон асуултанд нь хариулт өглөө.  Уулзалт ярилцлагын үеэр тэрбээр Монгол Улсын Засгийн газар, ШӨХТГ, Хэрэглэгийн эрх ашгийг хамгаалах монголын нийгэмлэг, Үндэсний холбоодын нэгдсэн холбоо, Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын байгууллагууд хамтарч “Хэрэглэгчийн эрх” сонинг иргэддээ зориулан гаргаж, ОБЕГ-аас ард иргэддээ гамшиг ослоос урьдчилан сэргийлэх гарын авлага хүргэж байгааг онцлон танилцууллаа.

9X1A6292

9X1A6298

9X1A6351

Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсгийнхэн Ханбогд, Цогтцэций, Цогт-Овоо сумдад  ажиллаж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцаж, зөвлөгөө зөвлөмж өглөө.

9X1A7191

hanbogd

 

scroll to top