Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хангайн уулархаг нутаг, Орхон Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр бороо, нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 3 градус хүйтнээс 2 градус дулаан, Увс нуурын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчимоор 2-7 градус, говийн бүс нутгаар 11-16 градус, бусад нутгаар 7-12 градус дулаан байна

.Улаанбаатар хотод: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 5-7 градус, бусад хэсгээр 2-4 градус хүйтэн, өдөртөө 8-10 градус дулаан байна.

Төлөв байдал: 1-нд баруун, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 2-нд Алтай, Хангайн уулархаг нутаг, Халх голын сав газраар, 3, 4-нд Говь-Алтайн нуруу, Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 1-нд нутгийн зарим газраар, 2-нд говь, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Нутгийн хойд хэсгээр бага зэрэг хүйтэрч Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн, Увс нуурын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна.

2. Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан:Нийслэлийн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайзын 32 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.30-ны өдрийн 14:08 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 5.5 км замыг туулан 14:16 цагт очиж иргэн Л-ийн 4х5 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 10 минут ажиллан унтраасан.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо “Хөгжил трейд” ХХК-ийн хашаанд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.30-ны өдрийн 14:51 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 9 км замыг туулан 15:00 цагт очиж иргэн Н-ийн 8х7 метрийн хэмжээтэй байшингийн дотор тал, эд зүйлс шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо Эрдэнэтолгойн 31 дүгээр гудамжинд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 03.30-ны өдрийн 20:10 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 20:17 цагт очиж иргэн О-ийн 09-47 “Эстима” загварын суудлын автомашин шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top