Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаан баатар хот болон Төв аймгийн нутгаар нойтон цас, Дорнод, Дорноговь аймгийн нутгаар бороо орсон. Сүхбаатар аймгийн нутгаар цас орж шуурсан.

Өнөөдөр: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Хангайн уулархаг нутаг, халх голын сав газраар бороо, нойтон цас орно. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар 13-15 м/с хүртэл ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 4 градус хүйтнээс 1 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 7-12 градус, бусад нутгаар 2-7 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с, 3-5 градус дулаан байна.

Төлөв байдал: 3-ны өдөр Алтай, Хангай, Хэнтэйн уулархаг нутгаар, 4-ний өдөр Хэнтэйн уулархаг нутаг, Онон, Улз голын хөндийгөөр, 5-ны өдөр говийн бүс нутгийн өмнөд хэсгээр, 6-ны өдөр төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй хур тунадас орно. Салхи 5, 6-ны өдөр говь, тал, хээрийн нутгаар зарим үед 14-16 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 15-20 градус, өдөртөө 0-5 градус, Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна. Хугацааны сүүлчээр нутгийн зүүн хагаст бага зэрэг хүйтэрнэ.

2. Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багийн “Шинэ Баянмөнх” хорооллын 2 дугаар гудамжинд хашаа шатаж байна гэсэн дуудлага 04.01-ний өдрийн 11:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 32 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 11:43 цагт очиход иргэн Б-ийн хураалгаатай 4 ханатай гэрийн шал, 6 метрийн урттай хашаа шатаж байсныг 13 минут ажиллаж унтраасан.   

     ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР      

scroll to top