Шуурхай албаны автомашиныг хүлээлгэн өглөө

167582351_4193844447295308_26940575771166788_n.jpg

Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг даргын Тамгын газраас орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэсэн шуурхай албаны “УАЗ” фургон  маркийн автомашиныг Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангид хүлээлгэн өглөө.

Болзошгүй аюулт үзэгдэл, ослын голомтод үүрэг гүйцэтгэх, шуурхай арга хэмжээ авч ажиллахад зориулагдсан туулах чадвар сайтай тус автомашин нь ОХУ-д үйлдвэрлэгдсэн  байна гэж Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top