Гал түймэртэй тэмцэх байгууллагын ойг тэмдэглэнэ

Гал түймэртэй тэмцэх байгууллага үүссэний 94 жилийн ойн баярын өдрийг тохиолдуулан Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн хүрээний Онцгой байдлын анги, байгууллагуудын хооронд гар бөмбөг, ширээний теннис, дартс, шатрын тэмцээнийг зохион байгуулах гэж байна.

Уг тэмцээн нь ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх, албан хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, спортоор хичээллэх, бие бүрэлдэхүүний хамтач ажиллагааг өргөжүүлэх зорилготой бөгөөд энэ сарын 15, 16-ны өдрүүдэд “Аврагч” техник спорт клубын зааланд болно.

Тэмцээнд Онцгой байдлын ерөнхий газар, Гамшиг судлалын хүрээлэн, Аврах тусгах анги, нийслэлийн Онцгой байдлын газар, Уул уурхайн аврах анги, Хангалт үйлчилгээний анги, Хууль сахиулахын их сургууль, Ахмадын хорооноос нийт 25 баг оролцоно.

scroll to top