Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Нутгийн баруун өмнөд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүсэж, зөөлөн шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 3-8 градус, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 13-18 градус, бусад нутгаар 8-13 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 6-8 градус, бусад хэсгээр 3-5 градус хүйтэн, өдөртөө 9-11 градус дулаан байна.

Төлөв байдал: 5-нд говийн бүс нутгийн өмнөд хэсгээр, 8-нд Хөвсгөлийн уулсаар хур тунадас орно. Салхи 6, 7-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр голын хөндийгөөр шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 6-11 дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 14-19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан байна.

2. Гал түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Улаанхурангийн эцсийн автобусны буудалд автобус шатаж байна гэсэн дуудлагыг 04.04-ний өдрийн 06:32 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 1 км замыг туулан 06:34 цагт очиж “Зорчигч тээвэр-3” ХХК-ийн “Дэйвүү БС-106” загварын автобусны хөдөлгүүр хэсэг шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Американ дэнж хотхоны 15 дугаар байр 3 дугаар орцонд гал гарч байна гэсэн дуудлагыг 04.03-ны өдрийн 07:50 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 07:59 цагт очиж иргэн Б-ийн “Си Си” массажны газрын 4х4 метрийн хэмжээтэй хатаалгын өрөөнд хөргөгч шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 10 дугаар гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 04.03-ны өдрийн 10:36 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 10:46 цагт очиж иргэн Д-ийн 4х3 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 2 дугаар баг Хараагийн 2 дугаар гудамжинд байшин шатаж байна дуудлагыг 04.03-ны өдрийн 13:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн алба хаагчид 4 км замыг туулан 13:09 цагт очиход иргэн А-ын 12.5х7 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 1:20 цаг ажиллаж унтраасан.

Дорнод аймгийн Баян-Уул сумын Урц багийн “Өндөр-Эрээн” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 200км-т, сумын төвөөс баруун зүгт 18 км/-т Малын саравч шатаж байна гэсэн дуудлагыг 04.03-ны өдрийн 15:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 53 дугаар ангийн алба хаагчид, сумын Засаг даргаар ахлуулсан иргэд 18 км замыг туулан 16:35 цагт очиж малчин У-ийн 4х13 метрийн хэмжээтэй малын саравч шатаж байсныг 1:05 цаг ажиллан унтраасан.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлхийн зуслангийн задгайд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.03-ны өдрийн 21:35 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 6 км замыг туулан 21:45 цагт очиж эзэнгүй 13х12 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Завхан аймгийн Идэр сумын Цэцэрлэг багийн Таван толгойн хэсгийн 1 дүгээр гудамжинд ны /Улиастай сумаас зүүн хойд зүгт 85 км/-т Байшин шатаж байна гэсэн мэдээллийг 04.04-ний өдрийн 06:18 цагт хүлээн авсан. Тус сумын Цэцэрлэг багийн иргэд иргэн П-ийн 6х8 метрийн хэмжээтэй байшинг унтраахаар ажиллаж байна.

3. Ой, хээрийн түймэр:

– Хээрийн түймэр: Хэнтий аймгийн Дадал сумын Агац багийн Овот нуур” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 295 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 25 км/-т хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 04.03-ны өдрийн 19:00 цагт хүлээн авсан. Дадал сумын Засаг даргын Тамгын газрын орлогч даргаар ахлуулсан ажилтнууд ажиллаж 18:30 цагт түймрийг бүрэн унтраасан.

Сүхбаатар аймгийн Халзан сумын “Халзан шанд” багийн “Хар-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 68 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 13 км/-т хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 04.03-ны өдрийн 17:05 цагт хүлээн авсан. Халзан сумын Засаг даргын Тамгын газрын Байгаль орчны байцаагчаар ахлуулсан ажилтнууд 13 км замыг туулан 17:25 цагт очиж 1 цаг ажиллан 18:26 цагт түймрийг бүрэн унтраасан.

4.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Усны осол: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн “Хаялга” гэдэг газар /аймгаас урд зүгт 3 км/-т Хэрлэн голыг 5 иргэн явганаар гатлаж байгаад гарч чадахгүй гэсэн дуудлагыг 04.03-ны өдрийн 23:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэх хайх, аврах салбарын алба хаагчид1.5 км замыг туулан 00:40 цагт очиж 20 минут ажиллан 5 хүнийг Э /39 настай, эрэгтэй/, М/38 настай, эмэгтэй/, Ө/15 настай, эрэгтэй/, Х/14 настай, эрэгтэй/, Э /28 настай, эрэгтэй/ нарыг уснаас гарган аймгийн түргэн тусламжийн хэсэгт хүлээлгэн өгсөн.

Төөрсөн, сураггүй болсон: Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын 3 дугаар багийн “Цагаан түнгэ” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 45 км-т, сумын төв-д/ Иргэн Т нь 03.31-ний өдрийн 16:00 цагийн орчим гэрээсээ явган гараад сураггүй болсон тухай мэдээллийг 04.02-ны өдрийн 20:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, сумын мэргэжлийн ангийнхан, ар гэрийнхэн иргэн Т/17 настай, эрэгтэй/-ыг 04.03-ны өдрийн 07:20 цагаас эхлэн эхлэн сумын төвөөс хойд зүгт 30 км радиус дотор уул хавцал, Ховд голын эрэг дагуу эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 21:30 цагт түр зогсоосон. 04.04-ны өдрийн 07:00 цагаас эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлнэ.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн “Ханбогд” амралтаас “Богд Хан-Уул” Ууланд гарсан иргэн гар, хөлөө хугалсан байна гэсэн дуудлагыг 04.03-ны өдрийн 20:51 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид 8 км замыг туулан “Ханбогд” амралтын зогсоолд очиж цааш 2 километрыг явганаар туулж 21:07 цагт очиход Баянзүрх дүүргийн иргэн Г /54 настай, эрэгтэй/ уулнаас бууж байгаад зүүн хөлийн шилбэний савхан яс хугарсан, Хан-Уул дүүргийн иргэн Б /15 настай, эрэгтэй/ баруун гарын шуу хэсэг хугарсан байсныг 10 минут ажиллан эмнэлгийн анхны тусламж үзүүлж дамнуурга, аврах олс ашиглан уулнаас буулгаж ГССҮТ-д хүлээлгэн өгсөн.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн 20 дугаар байрны дэргэд дулааны шугамын худагт хүн унаж нас барсан тухай дуудлагыг 04.04-ний өдрийн 01:32 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 01:36 цагт очиж 19 минут ажиллаж цогцсыг /нэр нас тодорхойгүй/ гарган аймгийн мөрдөн байцаах тасгийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР  

scroll to top