ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын захирагч, дарга нартай цахим хурал хийлээ.
Энэ үеэр гамшиг, ослын дуудлага мэдээлэлтэй танилцаж коронавируст халдвартай тэмцэх талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний мэдээлэл сонсон, аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, ой, хээрийн гал түймэртэй тэмцэх, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах чиглэлээр болон коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлд анхаарч ажиллах зарим үүрэг чиглэлийг өглөө.
Үүнд:
-Цаг агаарын мэдээг орон нутгийн хэмжээнд нарийвчлан тодруулж иргэд, олон нийтэд шуурхай хүргэх, орон нутгийн телевиз, радио, хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, “Багц мессеж”-ээр олон удаагийн давтамжтайгаар сэрэмжлүүлэх,
-Сум, багийн Засаг дарга нарт тусгайлан үүрэг чиглэл өгч, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настан, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, малчдад малаа ойрхон бэлчээрлүүлэхийг анхааруулах,
-Улсын Онцгой комиссын “Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх зарим арга хэмжээний тухай” 02 дугаар албан даалгаврын хэрэгжилтийг эрчимжүүлэх,
-Ой, хээрийн гал түймэртэй тэмцэх хүн, хүч техник хэрэгслийн томилгоонд тодотгол хийж, өдөр тутмын бэлтгэл, бэлэн байдлыг ханган гарсан ой, хээрийн гал түймрийг унтраах арга хэмжээг орон нутгийн хэмжээнд шуурхай зохион байгуулж, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн дүрэм болон халдвар хамгааллын дэглэм, журмыг баримтлан ажиллах,
-Ойн мэргэжлийн байгууллага, орон нутгийн захиргаатай хамтран ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, хор хохирлыг таниулах сургалт, сурталчилгааг тогтмол зохион байгуулах,
-Коронавирусын халдвар илрүүлэх түргэвчилсэн болон PCR шинжилгээнд тогтмол хамруулах,
-Урьдчилан сэргийлэх чиглэлээр алба хаагчдын ажлын горимд зохицуулалт хийх,
-Алба хаагчдын дархлааг дэмжих, амин дэмээр хангахад анхаарч ажиллахыг үүрэг болголоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ