Нийт дуудлагын 92 хувийг лавлагаа мэдээлэл эзэлжээ

IMG-379ed1e6ec29f7b5ba79fbb328e8abfa-V.jpg

  “Ковидын нэгдсэн лавлах 119 төв”-ын утсанд өнгөрсөн 24 цагийн хугацаанд 3345 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

   Дуудлагын 92 хувь буюу 3067 нь лавлагаа мэдээлэл, 6 хувь буюу 206 нь гомдол,  2 хувь буюу 72  нь санал хүсэлт, бусад мэдээлэл байна.

   Тусгай дугаарын утсанд хандсан нийт дуудлагын 68% буюу 2270 дуудлагыг шийдвэрлэн ажиллалаа.

Өмнөх өдөртэй харьцуулахад  хүлээн  авсан  дуудлагын  тоо 9 %  өссөн  байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

scroll to top