Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1. Эрэн хайх, аврах ажиллагаа:

Цасанд саатсан: Дундговь аймгийн Өлзийт сумын Буянт багийн “Сүүжийн баян” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 80 км-т/ Улаанбаатар-Өмнөговь-Цагаан хадын чиглэлд явсан хүн тээврийн автобус /34 зорчигчтой/ цасанд суусан тухай мэдээллийг 2016.01.14-ний өдрийн 03:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 2 албан хаагч, 1 автомашин, аймгийн Автотээврийн газраас 1 хүн, нийт 3 хүн, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж “Аж мянган” ХХК-ийн УБК 57-98 улсын дугаартай Хюндай загварын автобусыг татан гаргасан.

Аврах ажиллагаа:Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо 24 дүгээр байрнаас хүн үсрэх гээд байна гэсэн дуудлагыг 2016.01.14-ний өдрийн 00:08 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 8 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж иргэн У /24 настай, эмэгтэй/ үсрэх гэж байсныг буулган тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Н-д хүлээлгэн өгсөн.

2. Аюулт үзэгдлийн талаар:

Газар хөдлөлт:Булган аймгийн Баян-Агт сумын Дулаанхаан багийн нутаг /сумаас зүүн зүгт 22 км-т/ “Мандал-Ам” гэдэг газар /У-102038I00, Ө-490,01I00/ 2016.01.13-ны өдрийн 12:15 цагт 4.0 магнитудын газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан сумын Засаг дарга Э-ээс тодруулахад ямар нэгэн хохирол учраагүй тухай мэдээлсэн.

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин: Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 3 аймгийн 9 сумын нутагт “Хонины цэцэг” өвчний 9, 2 аймгийн 4 сумын нутагт “Галзуу” өвчний 4, 1 аймгийн 1 сумын нутагт ”Цусан халдвар” өвчний 1, нийт 6 аймгийн 14 сумын нутагт 14 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багийн “Хүйтний-Энгэр” гэдэг газар 2015.11.10-ны өдөр малчин Э, Ц, М, О, Э нарын 57 хонь, “Шандын сайр” гэдэг газар малчин М-ийн 25 хонь, нийт 82 хонь халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөнийг тусгаарлан, дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.11.13-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Еншөөв багийн нутаг “Ар цац” гэдэг газар малчин Ж-ийн 2 хонь халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилсөнийг устгаж, дээж авч УМЭАЦЛ -д шинжлэхэд 2015.11.17-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;.  

Дорноговь аймгийн Айраг сумын Нүдэн багийн “Адуун чулуун” гэдэг газар малчин З-ийн 4 хонь 2015.12.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилсөнийг устгаж, сэг зэмээс дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.12.08-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Дорноговь аймгийн Сайхандулаан сумын 3 дугаар багийн “Гүн шанд” гэдэг газар иргэн Э, О нарын хонинд 2015.12.07-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.12.17-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар багийн “Замын хадат” гэдэг газар иргэн Г, А, Т нарын 6 хонинд 2015.12.25-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэг илэрсэнийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д хүргүүлэхэд 2015.12.28-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Үнэгт багийн “Ганьд” гэдэг газар малчин А-ийн 9 хонь 2016.01.02-ны өдөр “Хонины цэцэг”өвчний шинж тэмдэг илэрсэнийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.01.11-ний өдрийн хариугаар “Хонины цэцэг өвчин” болох нь;

Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Нугаар багийн “Тоонон” гэдэг газар отор хийж байгаа Төв аймгийн Баяндэлгэр сумын малчин Б-ийн хотонд халдварт өвчний шинж тэмдэг илэрч, УМЭАЦЛ-ийн 2016.01.11-ний өдрийн 135 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Баянцагаан багийн “Дэлгэр цогтын-Энгэр” гэдэг газар малчин А-ийн 3 хонинд 2016.01.05-ны өдөр “Хонины цэцэг”өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.01.11-ний өдрийн хариугаар “Хонины цэцэг өвчин” болох нь;

Сүхбаатар аймгийн Асгат сумын Их-Уул багийн “Бор нуруу” гэдэг газар малчин Э-ийн 4 хонинд 2016.01.05-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.01.11-ний өдрийн хариугаар “Хонины цэцэг өвчин” болох нь;

Булган аймгийн Хангал сумын Сөрт багийн “Улаан бургаст” гэдэг газар  малчин Ч-ийн 1 үхэр 2015.12.28-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг булж устган, сэг зэмээс дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.12.30-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Булган аймгийн Орхон сумын Бүхт багийн “Цагаан нүхт” гэдэг газар малчин Г-ийн 1 үхэр 2016.01.01-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устган, дээж авч аймгийн МЭАЦЛ -д шинжлүүлэхэд 2016.01.04-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Булган аймгийн Баяннуур сумын Шар тал багийн “Өөлд” гэдэг газар малчин Д-ийн 1 үхэр 2016.01.07-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устган, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.01.13-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Чандмань хайрхан багийн “Бавгар” гэдэг газар өвөлжиж байгаа малчин Б-ийн  нохой 2016.01.11-ний өдөр тодорхой бус шалтгаанаар үхсэнийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д  шинжлүүлэхэд 2016.01.13-ны өдрийн 269 дүгээр хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Ноён багийн 3 дугаар гудамжийн 6 тоотод оршин суугч Б-н 1 үхэр 2016.01.12-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг булж устган, дээж авч аймгийн  МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.01.13-ны өдрийн 546 дугаар хариугаар “Цусан халдвар” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

3. Объектын гал түймэр: 

Нийслэлд гал түймрийн 2, орон нутагт гал түймрийн 1 дуудлагатай байлаа.

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын “Номгон” багийн 47 дугаар байрны хажууд автомашин шатаж байна  гэсэн дуудлагыг 2016.01.13-ны өдрийн 11:08 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал  унтраах, аврах 16 дугаар ангийн 6 албан хаагч,

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хорооллын автобусны дэргэд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.01.13-ны өдрийн 15:47 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал  унтраах, аврах 10 дугаар ангийн 6 албан хаагч,

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, 2/Б хэсгийн “ТССТ” ХХК-ийн уурын зуух шатаж байна гэсэн дуудлагыг 2016.01.14-ний өдрийн 02:30 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал  унтраах, аврах 65 дугаар ангийн 7 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.

 

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

 

 

 

 

 

scroll to top