Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

  Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс 6-11 м/с, нутгийн зарим газраар 13-15 м/с хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Тэс голын хөндийгөөр 4-9 градус, говь, тал, хээрийн нутгаар 18-23 градус, бусад нутгаар 11-16 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ, хур тунадас орохгүй, салхи баруун хойноос 5-10 м/с, зарим үед 12-14 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна, 12-14 градус дулаан байна.

Төлөв байдал: 10-нд баруун аймгуудын ихэнх нутаг болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 11-нд баруун, төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 12-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 13-нд Хөвсгөлийн уулсаар бороо, нойтон орж, цасан шуурга шуурна. Салхи 10-нд нутгийн зарим газраар, 11-нд ихэнх нутгаар, 12-нд говь, тал, хээрийн нутгаар 15-17 м/с хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. 10-нд нутгийн хойд хэсгээр, 11-нээс ихэнх нутгаар хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 13-18 градус, өдөртөө 1-6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.

2. Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хараацай багийн “Задгай”-д малын хашааны бууц шатаж байна гэсэн дуудлагыг 04.08-ны өдрийн 10:44 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн алба хаагчид 6 км зам туулан 10:49 цагт очиход иргэн Е-ийн малын хашааны саравч дээр бууц шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан. 

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны “Бэлх”-ийн 33 дугаар гудамжинд амбаар, хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 04.08-ны өдрийн 11:46 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 12.5 км зам туулан 11:58 цагт очиход иргэн Э-ийн 2х3 метрийн хэмжээтэй амбаар, 1х1 метрийн хэмжээтэй амбаар, цахилгаан дамжуулах агаарын шугамын модон тулгуур багана шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан. 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хорооны “Зээл”-ийн 19 дүгээр гудамжинд хашаа, шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 04.08-ны өдрийн 13:12 цагт хүлээн авсан.   Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 1.5 км зам туулан 13:15 цагт очиход иргэн Э-ын хашаа шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан. 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны “Баянхайрхан”-ы 81 дүгээр гудамжинд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 04.08-ны өдрийн 13:34 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 3 км зам туулан 13:38 цагт очиход иргэн Д-ийн улсын бүртгэлгүй /ашигладаггүй/ “Грейс” загварын бага оврын автобус, хураалттай 5 ханатай гэр шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан. 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны “Зээл”-ийн 24 дүгээр гудамжинд амбаар, хашаа, шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 04.08-ны өдрийн 15:06 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 5.5 км зам туулан 15:12 цагт очиход иргэн Т-ийн 2х2 метрийн хэмжээтэй амбаар, 2х3 метрийн хэмжээтэй амбаар, хашаа, шар өвс, мөн иргэн Б-ын хашаанд шар өвс тус тус шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан.  

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны “Хар-Усан тохой”-н “Задгай”-д гэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.08-ны өдрийн 15:34 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид 6 км зам туулан 15:42 цагт очиход иргэн Т-ын 4 ханатай гэр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан. 

Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут багийн “Мэлз” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 14 км-т/ байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.08-ны өдрийн 15:42 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид 14.5 км зам туулан 15:55 цагт очиход иргэн С-ын 5х7 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.  

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны “Хужирбулан”-гийн 3 гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 04.08-ны өдрийн 16:58 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид 5 км зам туулан 17:05 цагт очиход иргэн Б-ийн 2х3 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.  

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны “Баатархайрхан”-ы 2 дугаар гудамжинд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 04.08-ны өдрийн 20:42 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид 8 км зам туулан 20:50 цагт очиход иргэн Б-ийн “Ринолд” загварын автомашин шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан. 

3. Ой, хээрийн түймэр:

– Ойн түймэр: Төв аймгийн Эрдэнэ сумын Чулуут багийн “Хойд гацаа” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 158 км, сумын төвөөс хойд зүгт 75 км Ойн түймэр гарсан тухай дуудлагыг 04.08-ны өдрийн 13:55 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргаар ахлуулсан иргэд ойн түймрийг унтраахаар ажиллаж мөн өдрийн 23:08 цагт цурамд оруулсан. Уг түймэрт 30 га ойн талбай шатсан.

4. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

 Цас шаварт суусан: Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хайрхан багийн “Ташгай” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 5 км-т/ “Хожуул”-ын голын мөс цөмөрч автомашин усанд суусан тухай дуудлагыг 04.08-ны өдрийн 22:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид 5 км зам туулан 23:12 цагт очиход тус сумын Рашаант багийн төвөөс сумын төвийн чиглэлд 7 зорчигчтой зорчиж явсан иргэн Х-ын “Портер” загварын бага оврын ачааны автомашин усанд суусан байсныг 08.09-ний өдрийн 00:43 цагт татан гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР   

scroll to top