Нийслэлийн Засаг даргын захирамжийг танилцууллаа

Capture.jpg

Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж байгаатай  холбогдуулан Улсын онцгой комиссын 02 дугаар тоот тогтоолыг баталсан. Уг тогтоолтой уялдуулан Нийслэлийн Засаг даргын захирамж гаргалаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазар хийсэн мэдээлэлдээ,

-Зөвшөөрөгдсөн салбарын байгууллагууд өглөө 07.00-22.00 цагийн хооронд ажиллана. Ингэхдээ нийтийн тээвэр болон хувийн унаагаар зорчино.  Хувийн унаагаар явахдаа тэгш, сондгойгоор зорчино.

– Нийтийн тээвэр 06.30-10.00 цаг, 12.00-15.00, 17.30-22.00 цагийн хооронд зөвхөн хязгаарлалтад ороогүй төрийн байгууллагын ажилчдад үйлчилнэ.

– Хязгаарлагдаагүй төрийн байгууллага, аж ахуйн нэгжийн нийт ажилтны 10 хүртэлх хувийг ажлын үнэмлэх, албан газрын тодорхойлолтыг үндэслэн зорчуулах

– Иргэдийн эрүүл мэндийг дэмжих, хөдөлгөөний дутагдаас сэргийлэх зорилгоор оршин суугаа газрын гадна талбай, цэцэрлэгт хүрээлэн, тоглоомын талбайд алхах, дугуй унах, биеийн тамирын дасгал хөдөлгөөн хийхийг хатуу хязгаарлахгүйгээр хүн хоорондын зайг хатуу барих, нэг дор таваас дээш илүү хүн цугларахгүй байх,

– Оршуулга, буяны үйл ажиллагаанд оролцох хүний тоог 30-аас хэтрүүлэхгүй байх

– Нийслэл хотод дархлаажуулалтын суурин 120 цэг, явуулын 40 цэг ажиллана.

– Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд 18 градусаас дээш агууламжтай согтууруулах ундааны зүйлс худалдаалах, түүгээр үйлчлэхийг хориглох

– Хүнс, шатахуун, уул уурхай, малын өвс тэжээл, газар тариалан, буяны ажил, эрүүл мэнд зэрэг шалтгаанаар орон нутагт зорчих иргэдийг PCR шинжилгээний хариу, орон нутгийн Онцгой комиссын зөвшөөрлийг үндэслэн Улаанбаатар хотоос орон нутагт зорчихыг зөвшөөрнө” гэлээ гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

scroll to top