ХЯЗГААРЛАЛТ ТОГТООХГҮЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖАГСААЛТ

unnamed.jpg
ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА, ХУУЛИЙН ЭТГЭЭД
  1. Хууль тогтоох, төрийн захиргааны байгууллага, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, Авлигатай тэмцэх газар, Сонгуулийн ерөнхий хороо (бүх шатны сонгуулийн байгууллага) (нийт ажилтан, албан хаагчийн 10 хүртэл хувь ажиллах, цагийн хязгаартай)
  2. Эрүүл мэнд, эмийн сан, эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллага
  3. Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагууд (онцгой байдал, байгаль хамгаалах гааль, мэргэжлийн хяналт, зэвсэгт хүчин бусад цэрэг, тусгай алба, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, татвар, нийтийн тээврийн үйлчилгээ)
  4. Улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий объект, байгууллага тусгай цагийн хуваарьтай ажиллах, (Гадаадын дипломат төлөөлөгчийн газар, НҮБ-ын суурин төлөөлөгчийн газар, улсын бүртгэл, гадаадын иргэн харьяатын газар, Нийслэлийн замын хөдөлгөөний удирдлагын төв, “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг,Чингис хаан, Буянт-Ухаа олон улсын нисэх буудал, иргэний нисэх, МИАТ ТӨХК, “Биокомбинат” төрийн өмчит үйлдвэрийн газар, Стандарт, хэмжил зүйн газрын төв байр болон Үнэт металлын сорьцын хяналтын газрын байр, Үндэсний дата төвийн нөөц төв, Таван толгой түлш ХХК)
  5. Эрчим хүч, дулаан, усан хангамж
  6. Хот нийтийн аж ахуй, орон сууцны контор, сууц өмчлөгчдийн холбоо,
  7. Хүнс, ахуйн хэрэглээ, газар тариалан, мал, амьтны өвс, тэжээл, шатахуун, сайжруулсан түлш, хүнсний сав баглаа боодол үйлдвэрлэл, худалдаа, нийлүүлэлт, түгээлт тээвэрлэлт
  8. Геологи, хайгуул, уул уурхай, газрын тосны олборлолт, одон орон, геофизикийн үйл ажиллагаа
  9. Зайны сургалт, хүүхэд хамгааллын үйлчилгээ, асрамж, халамж, түр хамгаалах байр, Монголын улаан загалмай нийгэмлэг
  10. Шүүх, прокурор, өмгөөлөл, нотариат (нийт ажилтан, албан хаагчийн 10 хүртэл хувь ажиллах, цагийн хязгаартай)
  11. Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй харуул хамгаалалтын байгууллага
  12. Банкны үйлчилгээ (10 хувь хүртэл), автомат тооцооны машин
  13. Хэвлэл мэдээлэл (хязгаартай), харилцаа холбоо, шуудан илгээмж
  14. Ариутгал, халдваргүйжүүлэлт, хог хаягдлын цэвэрлэгээ, ачилт, цуглуулалт, тээвэрлэлт
  15. Оршуулгын үйл ажиллагаа

Хүн

  1. Эмнэлгийн зайлшгүй тусламж, эмийн сан
  2. Дархлаажуулалтад хамрагдах, шинжилгээ өгөх
  3. Өмгөөлөл, нотариат
  4. Түлш худалдан авах
  5. Хүнс, ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүн худалдан авах
  6. Газар тариалан эрхлэх
  7. Зөөврийн ус авах
  8. Оршуулгын ажилд оролцох

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

scroll to top