Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

Цаг агаар

Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий аймгийн нутгаар нойтон цас орж, Увс аймгийн нутгаар бороо болон нойтон цас орж шуурсан. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн хойд хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 7-12 м/с, говь, тал, хээрийн нутгаар 14-16 м/с хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эхээр 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 5-10 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутаг, Дарьгангын тал нутгаар 16-21 градус, бусад нутгаар 10-15 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс 6-11 м/с, өдөртөө зөөлөн шороон шуурга шуурч, 8-10 градус дулаан байна. Төлөв байдал: 11-ний өдөр баруун, төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 12-ны өдөр нутгийн зүүн өмнөд хэсгээр, 13-ны өдөр Хөвсгөлийн уулсаар, 14-ний өдөр нутгийн зарим газраар бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 11-ний өдөр ихэнх нутгаар, 12-ны өдөр говь, тал, хээрийн нутгаар   түр зуур 18-20 м/с, 13-ны өдөр Алтайн уулархаг нутгаар, 14-ний өдөр зарим газраар 13-15 м/с хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. 11-ний өдрөөс ихэнх нутгаар хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 1-6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна. 13-ны өдөр өдөртөө ихэнх нутгаар дулаарна.

2. Ахуйн гал түймэр:

Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум Хонгорморьт багийн 1 дүгээр гудамжинд Өнжмөл шар өвс шатаж байна гэсэн дуудлагаар /2021.04.09/ аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн алба хаагчид ажиллан иргэн Б-гийн 0.5 га хашаанд өнжмөл шар өвс шатаж байсныг унтраасан. 

Чингэлтэй дүүргийн 17 хороо, Сурагчийн 85 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагаар /2021.04.09/ Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид ажиллан иргэн Б-гийн 5 ханатай гэр, 9×5 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр, 3 га талбайд өнжмөл шар өвс шатаж байсныг унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Шороотын 1 дүгээр гудамжинд өнжмөл шар өвс шатаж байна гэсэн дуудлагаар /2021.04.09/ тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид ажиллан иргэн Т-ын хашаанд 2х2 метрийн хэмжээтэй амбаар, 2 га талбайд өнжмөл шар өвс шатаж байсныг унтраасан.        

Хэнтий аймгийн Дадал суманд Агац багийн “Угалзын-Арал” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 270 км-т сумын төвөөс урд зүгт 20 км-т/ /2021.04.09/ өвөлжөө шатсан тухай дуудлагаар /2021 04.09/ тус сумын ЗДТГ-ын албан хаагчид ажиллан малчин Б-гийн 50х30 метрийн хэмжээтэй өвөлжөө шатсаныг унтраасан.

Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Их Монгол улсын гудамж”-ны автозамын зорчих хэсэгт суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагаар /2021.04.09/ тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид ажиллан иргэн Б-гийн 88-50 УББ улсын дугаартай “Волксваген В-6” загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг унтраасан.

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 25 дугаар хороо, Хайрханы 6 дүгээр гудамжны 40 тоот Байшин шатаж байна гэсэн дуудлагаар /2021.04.09/ тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид ажиллан иргэн Т-гийн 35х10 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг унтраасан.

3. Ой, хээрийн түймэр:

Төв аймаг, Эрдэнэ сум Чулуут багийн “Хойдохын гацаа” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 158 км, сумын төвөөс хойд зүгт 75 км ойн түймэр гарсан тухай дуудлагаар /2021.04.08/ тус сумын Засаг даргаар ахлуулсан албан хаагчид ажиллан түймрийг цурамд оруулж, 2021.04.09-ний өдрийн 16:00 цагт бүрэн унтрааж, Хан хэнтийн улсын тусгай хамгаалалтын газарт хүлээлгэн өгсөн.  Уг түймэрт урьдчилсан байдлаар 30 га ойн талбай шатсан.

4. Уул уурхайн осол -Бичил уурхайн осол:

Завхан аймаг, Ургамал сум Тосгуур багийн “Цагаан толгой” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 240 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 30 км-т/, тус сумын харьяат 2 иргэн хууль бусаар алт олборлож байгаад /2021.04.09/  иргэн Б нь 4-5 метрийн гүнтэй нүхэнд шороонд дарагдаж нас барсан тухай мэдээллийг мөн өдрийн 09:50 цагт хүлээн авсан.Тус сумын Засаг даргын Тамгын газрын 5 ажилтан ажиллан, иргэн Б-гийн /40 настай, эрэгтэй/-ийн цогцсыг гаргаж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

5. Цас, шаварт суусан:

Улаанбаатар хот, Багануур дүүрэг, 5 дугаар хороо, “Дивизийн гарам” гэдэг газар  4 зорчигчтой суудлын автомашин “Хэрлэн” голын усанд суусан зорчигчид нь гарах боломгүй байна гэсэн дуудлагаар /2021.04.10/ тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид ажиллан тус дүүргийн харьяат Л-ын /31 настай, эрэгтэй/-ын жолоодож явсан 62-22 УНЗ улсын дугаартай “Приус-20” загварын суудлын автомашин “Хэрлэн” голын усанд сууж, дотор нь иргэн А /31 настай, эмэгтэй/, Н /11 настай, эмэгтэй/, М /8 настай, эмэгтэй/, Э /2 настай, эрэгтэй/ нар байсныг аварч автомашиныг татан гаргасан.

scroll to top