Онцгой байдлын ерөнхий газрын даргын өгсөн үүрэг, чиглэлийн дагуу албаны хэмжээнд нийт бие бүрэлдэхүүний сахилга хариуцлага, албаны бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх тухай цахим хурлыг өнөөдөр хийлээ.
Цахим хурлын үеэр ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн бүсийн төв болон төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагуудын дарга, захирагч нарт дараах үүрэг, чиглэлийг өглөө.
Үүнд:
-Төрийн албан хаагчдын ёс зүйн хэм хэмжээг зөрчихгүй байхад анхаарах,
-Алба хаагчдын гаргасан зөрчил, сахилга, ёс зүйн зөрчилд судалгаа, дүн шинжилгээ хийх, шалтгаан, нөхцлийг тогтоон, урьдчилан сэргийлэх арга хэмжээг үр дүнтэй зохион байгуулах,
-Алба хаагчдыг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх арга хэмжээ зохион байгуулах,
-Цэргийн албаны зохион байгуулалтыг сайжруулах, цэргийн алба хаагчийн хоорондын харилцаа, хамт олны эерэг уур амьсгалыг бүрдүүлэх чиглэлээр арга хэмжээ авах,
– Алба хаагчдын цаг ашиглалт, ажлын бүтээмжийг сайжруулах, ажлын байрны дэг журмыг чанд сахиулах чиглэлээр үүрэг, чиглэл өглөө.
– Байгууллага, салбар, нэгжийн хэмжээнд аялал, амралт, зугаалга, уралдаан тэмцээн, хурал, цуглаан, нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй байх,
– Ажлын байранд халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдүүлж ажиллахыг үүрэг болголоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.