Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

  Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

  Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хөвсгөлийн уулархаг нутгаар ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас 6-11 м/с, Алтайн уулархаг нутгаар 13-15 м/с хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 0-5 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 11-16 градус, бусад нутгаар 6-11 градус дулаан байна.

   Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, хур тунадас орохгүй, салхи баруунаас 6-11 м/с, 7-9 градус дулаан байна.

Төлөв байдал: 14-нд баруун, говь, зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 15-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 16-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 17-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи 14-нд ихэнх нутгаар, 15, 16-нд говь, тал, хээрийн нутгаар 16-18 м/с хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. 14-нөөс ихэнх нутгаар хүйтэрч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна. 16-нд нутгийн баруун хэсгээр, 17-нд ихэнх нутгаар дулаарна.

2. Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан:Дорнод аймгийн Чойбалсан сумын Энгэр шанд багийн “Булганы-Энгэр” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 20 км-т/ Малчин Л-ийн өвс 04.12-ны өдрийн 03:00 цагт шатсан тухай мэдээллийг хүлээн авсан.  Малчин Л-ийн 6 тнн өвс шатаж байсныг тус аймгийн Чойбалсан сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд цаг 40 минут ажиллаж унтраасан тухай мэдээллийг тус багийн Засаг дарга 08:30 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.   

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны “Сэлбэ”-ийн 41 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.12-ны өдрийн 18:38 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид иргэн Д-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн Х /60 настай, эрэгтэй/ өртөж нас барсан байсан тул цогцсыг гаргаж тус дүүрэг дэхь Цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.   

3. Ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл:

Бусад цаг агаарын аюулт үзэгдэл: Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Улаан Эрэг багийн “Улаан-Эрэг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 43 км-т, сумын төвд/ “Ховд” голын усны түвшин нэмэгдэж 30 өрх усанд автагдах магадлалтай байна гэсэн мэдээллийг 04.10-ны өдрийн 21:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Цэнгэл сум дахь Гал түймэр унтраах, Аврах 71 дүгээр ангийн алба хаагчид, сумын мэргэжлийн ангийнхан 04.12-ны өдрийн байдлаар 4 метр өргөн, 90 см өндөр, 100 метрийн урттай шороон далан босгосон. 04.13-ны өдрийн 09:00 цагаас эхлүүлнэ.

4. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Усны осол: Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буургачин багийн Өвөржаргалант гэдэг ууланд /аймгийн төвөөс зүүн урд зүгт 315 км, Мандал сумын төвөөс зүүн хойд зүгт 100 км/-т Самар ачсан 2 ачааны автомашин “Ерөө” гол гатлах гэж байгаад мөс цөмөрч усанд суусан тухай дуудлагыг 04.11-ний өдрийн 17:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчид 04.11-ний өдрийн 18:10 цагт “Ерөө” голын чиглэлд явж 04.12-ны өдрийн 04:30 цагт очиж 12:26 цагт Катра загварын ачааны автомашиныг татан гаргасан бөгөөд Зил-131 загварын ачааны автомашиныг татан гаргах боломжгүй тул үлдээсэн. .

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР   

scroll to top