Тусгаарлан ажиглах 99 байранд 4739 иргэн байна

130104846_722090248415238_1126646936700568271_n-1-6xzbrfqu6gmikic1s8bh5ndi08llbo05wz387csiwxs-6z3yykk7zn8umw7i1ziavsgk0q4iutwu60htj2ygzsw.jpg

Улсын хэмжээнд 04 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар 99 тусгаарлан ажиглах байранд нийт 4739 иргэн байна.

Үүнээс нийслэлд 31 тусгаарлан ажиглах байранд 2567 иргэн, орон нутагт 68 тусгаарлан ажиглах байранд 2172 иргэн байгаа юм.

Тусгаарлан ажиглах байранд Онцгой, Цагдаа, Эрүүл мэндийн байгууллагын нийт 712 алба хаагч хамтран үүрэг гүйцэтгэж байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

scroll to top