“Ковидын нэгдсэн лавлах 119 төв”-ийн утсанд өнгөрсөн 24 цагийн хугацаанд 6,764 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Дуудлагын 88 хувь буюу 5228 нь лавлагаа мэдээлэл, 8 хувь буюу 479 нь гомдол, 4 хувь буюу 206 нь санал хүсэлт, бусад мэдээлэл байна.
Тусгай дугаарын утсанд хандсан нийт дуудлагын 88% буюу 5,953 дуудлагыг шийдвэрлэн ажиллалаа.
Дуудлагын тоо өмнөх өдрүүдийнхээс 30-40 хувиар буурсан бөгөөд үйлчилсэн дуудлага буюу иргэдээс ирсэн санал, хүсэлтийн шийдвэрлэлт 2 дахин өссөн байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.