Өнгөрсөн хоногт: Архангай, Булган, Дархан-Уул, Дорнод, Дундговь, Завхан, Орхон, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгуудын нутгаар цас орсон. Баянхонгор, Булган, Говьсүмбэр, Дундговь, Дорноговь, Өмнөговь аймгуудын нутгаар цасан болон шороон шуурга шуурсан. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон зүүн аймгуудын ихэнх нутгаар хур тунадас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос 7-12 м/с, баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар 14-16 м/с, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар 18-20 м/с, зарим үед 24 м/с-ийг давж ширүүсэж, шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр 0-5 градус хүйтэн, Алтай, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Үүр, Туул, Хэрлэн голын хөндийгөөр 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4-9 градус дулаан, бусад нутгаар 1-6 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Ялимгүй цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос 5-10 м/с, зарим үед 13-15 м/с хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. 0 градус орчим байна.
Төлөв байдал: 16-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 16-нд говь, тал, хээрийн нутгаар, 18, 19-нд Алтайн салбар уулсаар түр зуур 16-18 м/с хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. 16-нд нутгийн зүүн хэсгээр сэрүүхэн байх боловч бусад хугацаанд ихэнх нутгаар дулаарч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 16-21 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 10-15 градус дулаан байна.
2.Гал түймэр:
Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр багийн “Хаалган-Уул” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 15 км, сумын төвөөс баруун зүгт 15 км-т/ Малчин Ч-ын өвөлжөөний бууц шатаж байна гэсэн дуудлагыг 04.14-ний өдрийн 06:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн алба хаагчид 17 км замыг туулан 07:01 цагт очиход малчин Ч-ын өвөлжөөний бууц шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Мандарваа 29 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.11-ний өдрийн 10:37 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 30 км замыг туулан 10:52 цагт очиход иргэн Б-ийн 6х6 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
3.Геологийн гаралтай аюулт үзэгдэл:
Газар хөдлөлт: Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Хачим” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 353 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 47 км-т, Ө-51°08’24.0″ У-100°21”36.0”/ 04.15-ны өдрийн 02:14 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ын ООГХ-ээс 02:22 цагт цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад тус сумын иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдээлсэн.
4. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Зам, тээврийн осол: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Шувуун фабрикийн чиглэлийн авто замын хажуу руу шатахуун тээврийн том оврын автомашин унасан тухай дуудлагыг 04.14-ний өдрийн 21:19 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн алба хаагчид 6.5 км замыг туулан 21:30 цагт очиход иргэн Б-ын жолоодож явсан “ВНЛ64Т300” загварын 12 тонн дизель түлш тээвэрлэж явсан шатахуун тээврийн автомашин авто замын хажуу руу унаж, асгарсан 3 тонн дизель түлшийг элс, шороо асган саармагжуулж 4 цаг 30 минут ажилласан.
Төөрсөн, сураггүй болсон: Өвөрхангай аймгийн Сант сумын Цахиурт багийн “Цайдам” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 125 км-т, сумын төвөөс хойд зүгт 25 км-т/ 04.14-ний өдрийн 17:30 цагийн орчим бага насны хүүхэд гэрээсээ явган гараад сураггүй болсон тухай дуудлагыг 04.14-ний өдрийн 18:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд С /6 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 19:40 цагт /гэрээс нь урд зүгт 5 км-т/ “Цайдамын урд-Ар” гэдэг газраас эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.
Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Дэрсэн хонхор багийн “Өнөтийн-Өвөр хондлойн буудал” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 80 км-т, сумын төвөөс урд зүгт 25 км-т/ 04.14-ний өдрийн 17:30 цагийн орчим малчин Э нь гэрээсээ малдаа явган гараад сураггүй болсон тухай мэдээллийг 04.14-ний өдрийн 19:00 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд малчин Э/48 настай, эмэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 19:40 цагт малчин Б-ийнхаас /гэрээс нь баруун урд зүгт 5 км-т/ эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн тухай мэдээллийг иргэн Б аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.
Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын Мааньт багийн “Бүүрцэгийн-Энгэр” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 220 км-т, сумын төвөөс хойд зүгт 12 км-т/ 04.14-ний өдрийн 17:00 цагийн орчим малчин У нь гэрээсээ явган гараад сураггүй болсон тухай мэдээллийг 04.14-ний өдрийн 19:10 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд малчин У /36 настай, эрэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 20:02 цагт /гэрээс нь урд зүгт 7 км-т/ “Бага тойром” гэдэг газраас эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн өгсөн тухай мэдээллийг сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.
Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Номгон багийн “Зүүн даравгай” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 150 км-т, сумын төвөөс хойд зүгт 45 км-т/ 04.14-ний өдрийн 19:00 цагийн орчим малчин Ц малдаа явган яваад сураггүй болсон тухай мэдээллийг 04.14-ний өдрийн 20:39 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд малчин Ц /58 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 04.15-ны өдрийн 05:30 цагт /гэрээс нь баруун урд зүгт 10 км-т/ “Ямаагийн худаг” гэдэг газраас эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн тухай мэдээллийг сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгч Онцгой байдлын газарт мэдээлсэн.
Дундговь аймгийн Баянжаргалан сумын Говьсүмбэр аймгийн Шивээ-Овоо сумаас тус аймгийн Сайнцагаан сумын чиглэлд Иргэн Т мотоциклтой 04.14-ний өдрийн 18:00 цагийн үед Дундговь аймгийн Баянжаргалан сум өнгөрөөд явж байна гэж ар гэрийнхэнтэйгээ ярьснаас хойш сураггүй болсон тухай дуудлагыг 04.14-ний өдрийн 21:40 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, Гурвансайхан сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд иргэн Т/42 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 04.15-ны өдрийн 07:00 цагт хөдөлгөөн үйлдсэн.
Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Сангийн далай багийн “Бурхантын бууц” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 120 км, сумын төвөөс баруун хойд зүгт 12 км-т/04.14-ний өдрийн 17:00 цагийн орчим малчин Ч, Н нар гэрээсээ автомашинтай малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг 04.15-ны өдрийн 01:16 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэдалай сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид малчин Ч /55 настай, эмэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй/, Н /12 настай, эрэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 04.15-ны өдрийн 02:19 цагт /гэрээс нь баруун урд зүгт 3 км-т/ “Батбуянгийн бууц” гэдэг газраас эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.
Өвөрхангай аймгийн Сант сумын Улаан-Овоо багийн “Сэкүл” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 130 км-т, сумын төвөөс урд зүгт 30 км-т/ 04.14-ний өдрийн 17:00 цагийн орчим малчин С малдаа явган яваад сураггүй болсон тухай дуудлагыг 04.15-ны өдрийн 02:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд малчин С /43 настай, эмэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
Цас шаварт суусан: Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын “Хонгорын-Ам” гэдэг газарт автомашин цасанд суусан тухай дуудлагыг 04.15-ны өдрийн 01:30 цагт хүлээн авсан. Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид 29 км замыг туулан 03:25 цагт очиход Төв аймгийн Мөнгөнморьт сумаас Зуунмод сумын чиглэлд иргэн О-ын жолоодож явсан “Фургон” загварын суудлын автомашин /5 зорчигчтой/ цасанд суусан байсныг татаж гаргасан.
Нийслэлийн Багануур дүүргийн 11 дүгээр хороо, Төмөр замын гарамын урд автомашин цасанд суусан тухай дуудлагыг 04.15-ны өдрийн 03:15 цагт хүлээн авсан. Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 13 км замыг туулан 03:57 цагт очиход иргэн иргэн Д /35 настай эрэгтэй/-ын жолоодож явсан Приус-30 загварын суудлын автомашин /У /27 настай, эмэгтэй// цасанд суусан байсныг татаж гаргасан.
Бусад төрлийн осол: Дундговь аймгийн Сайнцагаан сумын Далай багийн “Хаалгын хад” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 45 км-т, сумын төвөөс зүүн зүгт 45 км-т/ 04.14-ний өдрийн 20:00 цагийн орчим иргэн О-ийн жолоодож явсан автомашин /4 зорчигчтой/ эвдэрсэн тухай дуудлагыг 04.14-ний өдрийн 21:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 45 км замыг туулан 23:20 цагт очиход тус аймгийн Сайнцагаан сумаас Баянжаргалан сумын чиглэлд иргэн О-ийн жолоодож явсан “Портер” загварын бага оврын ачааны автомашин нь эвдэрсэн байсан тул иргэн О /40 настай, эрэгтэй/, Б /2 настай, эмэгтэй/, Б /10 настай, эмэгтэй/, З /13 настай, эмэгтэй/, У /16 настай, эмэгтэй/ нарыг Сайнцагаан сумын төвд гэрт нь хүргэж өгсөн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
Normal 0 false false false EN-US X-NONE X-NONE