Хүндэтгэн үзэх шалтгаанаар орон нутгийг зорих иргэдийг шинжилгээнд хамруулах явуулын цэгийн байршил

Shuurhai-shtab-banner.jpg

Орон нутагт хүндэтгэн үзэх шалтгаанаар /эрүүл мэнд, буяны ажил болон орон нутагтаа буцаж байгаа иргэд, ачаа тээвэр, хүнс, шатахуун, өвс, тэжээл, эм, эмнэлгийн хэрэгсэл, уул, уурхай, газар тариалан, зам, барилга бүтээн байгуулалт/ зорчих иргэдийг PCR шинжилгээнд хамруулах явуулын цэгийн байршлыг танилцуулж байна.Үүнд:

– Хан-Уул дүүргийн “Буянт-Ухаа” спортын ордон,

– Сонгинохайрхан дүүргийн 5 шарын “Номин агуулах”-ын гадна талбай

 -Баянзүрх дүүргийн “Тэнгэр” плаза гадна талбай

 Дээрх шалтгаанаар хөдөө орон нутагт зорчих иргэд нь иргэний үнэмлэх, тухайн аймгийн Онцгой комиссын шийдвэр, нас барсны гэрчилгээ /буяны ажил/ зэрэг баримт бичгийг бүрдүүлнэ гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

scroll to top