Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1. Аюулт үзэгдлийн талаар:

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин: Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 3 аймгийн 9 сумын нутагт “Хонины цэцэг” өвчний 9, 2 аймгийн 4 сумын нутагт “Галзуу” өвчний 4, 1 аймгийн 1 сумын нутагт ”Цусан халдвар” өвчний 1, нийт 6 аймгийн 14 сумын нутагт 14 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багийн “Хүйтний-Энгэр” гэдэг газар 2015.11.10-ны өдөр малчин Э, Ц, М, О, Э нарын 57 хонь, “Шандын сайр” гэдэг газар малчин М-ийн 25 хонь, нийт 82 хонь халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөнийг тусгаарлан, дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.11.13-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Еншөөв багийн нутаг “Ар цац” гэдэг газар малчин Ж-ийн 2 хонь халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилсөнийг устгаж, дээж авч УМЭАЦЛ -д шинжлэхэд 2015.11.17-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;.

Дорноговь аймгийн Айраг сумын Нүдэн багийн “Адуун чулуун” гэдэг газар малчин З-ийн 4 хонь 2015.12.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилсөнийг устгаж, сэг зэмээс дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.12.08-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Дорноговь аймгийн Сайхандулаан сумын 3 дугаар багийн “Гүн шанд” гэдэг газар иргэн Э, О нарын хонинд 2015.12.07-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.12.17-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар багийн “Замын хадат” гэдэг газар иргэн Г, А, Т нарын 6 хонинд 2015.12.25-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэг илэрсэнийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д хүргүүлэхэд 2015.12.28-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Үнэгт багийн “Ганьд” гэдэг газар малчин А-ийн 9 хонь 2016.01.02-ны өдөр “Хонины цэцэг”өвчний шинж тэмдэг илэрсэнийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.01.11-ний өдрийн хариугаар “Хонины цэцэг өвчин” болох нь;

Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Нугаар багийн “Тоонон” гэдэг газар отор хийж байгаа Төв аймгийн Баяндэлгэр сумын малчин Б-ийн хотонд халдварт өвчний шинж тэмдэг илэрч, УМЭАЦЛ-ийн 2016.01.11-ний өдрийн 135 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Баянцагаан багийн “Дэлгэр цогтын-Энгэр” гэдэг газар малчин А-ийн 3 хонинд 2016.01.05-ны өдөр “Хонины цэцэг”өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.01.11-ний өдрийн хариугаар “Хонины цэцэг өвчин” болох нь;

Сүхбаатар аймгийн Асгат сумын Их-Уул багийн “Бор нуруу” гэдэг газар малчин Э-ийн 4 хонинд 2016.01.05-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.01.11-ний өдрийн хариугаар “Хонины цэцэг өвчин” болох нь;

Булган аймгийн Хангал сумын Сөрт багийн “Улаан бургаст” гэдэг газар  малчин Ч-ийн 1 үхэр 2015.12.28-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг булж устган, сэг зэмээс дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.12.30-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Булган аймгийн Орхон сумын Бүхт багийн “Цагаан нүхт” гэдэг газар малчин Г-ийн 1 үхэр 2016.01.01-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устган, дээж авч аймгийн МЭАЦЛ -д шинжлүүлэхэд 2016.01.04-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Булган аймгийн Баяннуур сумын Шар тал багийн “Өөлд” гэдэг газар малчин Д-ийн 1 үхэр 2016.01.07-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устган, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.01.13-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Чандмань хайрхан багийн “Бавгар” гэдэг газар өвөлжиж байгаа малчин Б-ийн  нохой 2016.01.11-ний өдөр тодорхой бус шалтгаанаар үхсэнийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д  шинжлүүлэхэд 2016.01.13-ны өдрийн 269 дүгээр хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Ноён багийн 3 дугаар гудамжийн 6 тоотод оршин суугч Б-н 1 үхэр 2016.01.12-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг булж устган, дээж авч аймгийн  МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.01.13-ны өдрийн 546 дугаар хариугаар “Цусан халдвар” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

2. Объектын гал түймэр: 

Нийслэлд гал түймрийн 4, орон нутагт гал түймрийн 1 дуудлагатай байлаа.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны иргэн С-н байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.01.14-ний өдрийн 10:43 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 63 дугаар ангийн 6 албан хаагч;

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны иргэн Э-н байшин шатаж  байна гэсэн дуудлагыг 2016.01.14-ний өдрийн 19:09 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 14 дүгээр ангийн 8 албан хаагч;

Налайх дүүргийн 5 дугаар хороонд малын бууц шатаж  байна гэсэн дуудлагыг 2016.01.14-ны өдрийн 19:15 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 28 дугаар ангийн 7 албан хаагч;

Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны иргэн Ө-н өвс шатаж  байна гэсэн дуудлагыг 2016.01.15-ны өдрийн 19:48 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 35 дугаар ангийн 8 албан хаагч;

Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багийн “Говийн тэнгэр” ХХК-ийн /ашиглагддаггүй хуучин/ дэлгүүрт утаа гараад байна гэсэн дуудлагын 2016:01:15-ны өдрийн 04:40 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 25 дугаар ангийн 6 албан хаагч ажиллаж унтраасан.

                                                                                       3.Тэсэрч дэлбэрэх бодистой холбоотой осол:

Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Гэгээнтэн” үйлчилгээний цогцолборын гадна байрлах хэрэглээний шингэрүүлсэн хийн түлшний /газ/ 4х4 хэмжээтэй агуулахад хий алдаад байна гэсэн тухай дуудлагыг 2016.01.14-ний өдрийн 14:58 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 9 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэй ажиллаж, шингэн хий алдаж байсан шугамыг хааж, дотор нь байсан 50 кг-ийн 5 ширхэг баллоныг аюулгүй газар гаргаж, дүүргийн цагдаагийн мөрдөн байцаагч ахмад Ө-д хүлээлгэн өгсөн.

 

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top