Улсын хэмжээнд 04 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар 106 тусгаарлан ажиглах байранд нийт 4390 иргэн байна.
Үүнээс нийслэлд 35 тусгаарлан ажиглах байранд 2977 иргэн, орон нутагт 71 тусгаарлан ажиглах байранд 1315 иргэн байгаа юм.
Тусгаарлан ажиглах байранд Онцгой байдал, Цагдаа, Эрүүл мэндийн байгууллагын нийт 801 алба хаагч хамтран үүрэг гүйцэтгэж байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.