1. Аюулт үзэгдлийн талаар:
Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин: 3 аймгийн 5 сумын нутагт “Галзуу” өвчний 5, 1 аймгийн 1 сумын нутагт ”Цусан халдвар” өвчний 1, нийт 4 аймгийн 6 сумын нутагт 6 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.
Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Ноён багийн 3 дугаар гудамжийн 6 тоотод оршин суугч Б-ийн 1 үхэр 2016.01.12-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг булж устган, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.01.13-ны өдрийн 546 дугаар хариугаар “Цусан халдвар” өвчин болох нь;
Булган аймгийн Орхон сумын Бүхт багийн “Цагаан нүхт” гэдэг газар малчин Г-ийн 1 үхэр 2016.01.01-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устган, дээж авч аймгийн МЭАЦЛ -д шинжлүүлэхэд 2016.01.04-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Шарга сумын Баянгол багийн “Сухайн булан” гэдэг газар малчин Т-ийн 1 тэмээ 2016.01.11-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилсөнийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.01.12-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Чандмань хайрхан багийн “Бавгар” гэдэг газар өвөлжиж байгаа малчин Б-ийн нохой 2016.01.11-ний өдөр тодорхой бус шалтгаанаар үхсэнийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.01.13-ны өдрийн 269 дүгээр хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Булган аймгийн Баяннуур сумын Шар тал багийн “Өөлд” гэдэг газар малчин Д-ийн 1 үхэр 2016.01.07-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устган, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.01.13-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Шивлэг багийн “Хавчигийн-Анга” гэдэг газар малчин Б-ийн 2 үхэр 2016.01.11-13-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсоныг устган, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.01.15-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.
2. Объектын гал түймэр:
Нийслэлд гал түймрийн 3, орон нутагт гал түймрийн 3 дуудлагатай байлаа.
Нийслэлийн Cонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны Баруун Баян-Уулын 10 дугаар гудамжид иргэн Г-ын эзэмшлийн ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.01.15-ны өдрийн 12:51 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн 7 албан хаагч,
Нийслэлийн Cонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны “Мал туувар”-ын 9 дүгээр гудамжид иргэн Б-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.01.15-ны өдрийн 14:10 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн 7 албан хаагч,
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны “Хандгайт”-ын 39 дүгээр гудамжид иргэн Б-ын байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.01.16-ны өдрийн 00:43 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 албан хаагч, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 8 албан хаагч,
Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн 5/б дугаар гудамжид иргэн Ц-ийн амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2016.01.15-ны өдрийн 11:01 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 56 дугаар ангийн 6 албан хаагч,
Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон багийн нутаг дэвсгэр үйл ажиллагаа явуулдаг “Есөн-Эрдэнэ” худалдааны төвийн автомашны сэлбэг зардаг чингэлэг шатаж байна гэсэн дуудлагыг 2016.01.15-ны өдрийн 23:33 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 16 дугаар ангийн 6 албан хаагч,
Төв аймгийн Баян сумын Өгөөмөр багийн “Өөлдийн толгой” гэдэг газар автозамын зорчих хэсэгт иргэн Г-ын ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.01.16-ны өдрийн 02:04 цагт хүлээн авч Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 80 дугаар ангийн 7 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.
3.Техникийн холбогдолтой ослын талаар:
Тээврийн хэрэгслийн осол: Дархан-Уул аймгийн Хонгор сумын Зулзага багийн нутаг “Хустай”-н давааны автозамын зорчих хэсэгт Улаанбаатар-Дархан-Уул аймгийн чиглэлд зорчиж явсан ачааны автомашин онхолдож, автомашины эд ангид хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 2016.01.15-ны өдрийн 08:38 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 албан хаагч, 1 автомашинтай ажиллаж автомашины эд ангид хавчуулагдсан иргэн М /30 настай, эрэгтэй/, Э /45 настай, эрэгтэй/ нарыг гаргаж аймгийн ЯТТТ-д шилжүүлэн өгсөн.
Ахуйн осол: Нийслэлийн Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг тус дүүргийн Эрүүл мэндийн 7 дугаар төвийн баруун талд дулааны шугамын худагт 4 хүн түлэгдсэн тухай дуудлагыг 2016.01.15-ны өдрийн 20:37 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын 8 албан хаагч, 2 автомашинтай ажиллаж иргэн Э /54 настай, эрэгтэй/, М /44 настай, эрэгтэй/, Т /40 настай, эрэгтэй/, Х /26 настай, эрэгтэй/ нарыг гаргаж биед нь эмчийн үзлэг хийсэн бөгөөд түлэгдээгүй, биеийн байдал хэвийн байсан тул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.
ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР