Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр болж бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 2021 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 06.00 цаг хүртэл сунгах Улсын онцгой комиссын шийдвэрийг дэмжлээ.
2021 оны 04 дүгээр сарын 23-ны байдлаар 27,956 хүн халдвар авч 69 хүн нас барсан. 4,127 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал хөнгөн 2,338, хүндэвтэр 1,374, хүнд 351, маш хүнд 64 иргэн байна.
Түүнчлэн улсын хэмжээнд тусгаарлах 121 байранд 5,023 иргэн тусгаарлагдаж байна. Мөн 649,236 хүн вакцины эхний тунд, 64,469 хүн хоёрдугаар тунд хамрагдаад байгаа юм гэж Засгийн газрын хэвлэл мэдээл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.