Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Тээл багийн “Тэгш булан” гэдэг газар Сэлэнгэ мөрөнд долоон хүн осолдсон харамсалтай хэрэг энэ сарын 21-нд гарсан.
Ослын голомтод ажиллаж байгаа эрэн хайх багийнхан өчигдөр усанд осолдсон гурван иргэний цогцсыг олж, Цагдаагийн байгуулагад хүлээлгэн өгсөн.
Тэгвэл өнөөдөр 14:12 цагт осолдсон газраас зүүн урагш 53 км-т “Цацын булан” гүүрний доод талаас Улаанбаатарын хотын Хан-Уул дүүргийн харъяат иргэн У/38 настай, эмэгтэй/-ийн цогцсыг олж, холбогдох байгуулагад хүлээлгэн өглөө.
Эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.