Тусгай үүргийн хоёр онгоцоор нийт 239 иргэн ирлээ

IMG_2830-6xztmse3w9bp0btx2bmvrav72dlppq2bp9n95aw05ds-6yut0tq18q69youo6vk33bjcfqgrsqb37aqsz73j5ts.jpg

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд 19:30 цагт газардлаа.

Тус онгоцоор 142  иргэн ирсэн бөгөөд иргэдийг “Кемпински”,  “Новотэл”, “Сүнжин гранд”, “Туушин”,  “ИБИС” зочид буудлууд, “Алтернатив” эмнэлэгт тусгаарласан байна.

Түүнчлэн Алма Ата-Улаанбаатар чиглэлийн онгоц 22:40 цаг “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардаж, 97 иргэн ирлээ. Иргэдийг “Амар”, Топаз” зочид буудлуудад тусгаарлав гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

scroll to top