Олон улсын нэгдсэн менежментийн тогтолцоог нэвтрүүлэх ажлын хүрээнд стандарт зураглалыг боловсрууллаа

175498541_1754414804755737_4697340149948275569_n.jpg

Нийслэлийн Онцгой байдлын газар нь үйл ажиллагаандаа олон улсын нэгдсэн менежментийн тогтолцоог нэвтрүүлэхээр ажиллаж байна.

 Энэ хүрээнд Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах ангийн 28 дугаар ангийн алба хаагчид нийслэлийн бусад Гал түймэр унтраах, аврах 15 ангийн алба хаагчидтай цахимаар хэлэлцүүлэг хийлээ.

Алба хаагчид гал, гамшиг ослын дуудлагаар ажиллах үйл ажиллагаагаа олон улсын жишиг болон улсын хэмжээнд мөрдөгдөж байгаа дүрэм журмын хүрээнд үйл явцын чиглэл бүрээр стандарт зураглалыг боловсрууллаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top