Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ны өдрийн 51 дүгээр тогтоолоор шинэчлэн байгуулагдсан “Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл”-ийн хурал боллоо.
Хурлаар зөвлөлийн 2021 онд хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн баталсан юм.
Мөн энэ үеэр зөвлөлийн гишүүдэд “Гамшгийн эрсдэлийг бууруулах Үндэсний зөвлөлийг шинэчлэн байгуулсан тухай” Монгол Улсын Засгийн газрын тогтоол, зөвлөлийн ажиллах журам, бүрэлдэхүүнийг танилцуулж, эрсдэлийг бууруулах үйл ажиллагааны төлөвлөгөөний талаар танилцуулж, “Гамшгаас хамгаалах тухай хууль”-ийн шинэчилсэн найруулга, “Гамшгийн тухай ерөнхий ойлголт” зэрэг сэдвээр сургалт мэдээлэл хийлээ гэж Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.