Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1. Эрэн хайх, аврах ажиллагаа

Цасанд саатсан: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум Баянхайрхан багийн “Хадаасан” гэдэг газар аймгийн төвөөс хойд зүгт 8 км-т/ том, жижиг нийт 10 гаруй автомашин цасанд суусан гэсэн дуудлагыг 2016.01.15-ны өдрийн 22:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, нийт 7 автомашин, 90 хүнийг  цаснаас татан гаргаж, гаргах боломжгүй 8 машинийг үлдээж, 25 хүнийг тээвэрлэн аймгийн төвд хүргэж ирсэн.

Увс аймгийн Тариалан, Наранбулаг сумын зааг “Зостын хөтөл” гэдэг газар /Улаангом сумаас баруун урд зүгт 80 км-т/, микроавтобус цасанд боогдсон тухай дуудлагыг 2016.01.16-ны өдрийн 11:20  цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, жолооч М, Ц /48 настай, эмэгтэй/, Т /53 настай, эрэгтэй/ нарыг цасанд боогдсон байсныг татан гаргасан.

Төв аймгийн Сэргэлэн сумын Авдар багийн “Хатуугийн даваа” гэдэг газар “Ланд крузер-100” загварын автомашин цасанд боогдсон тухай дуудлагыг 2016.01.16-ны өдрийн 20:35 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 16 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, иргэн Д /37 настай, эрэгтэй/, Б /40 настай, эрэгтэй/, Б /36 настай, эмэгтэй/, И /1 нас 5 сартай, охин/ нарыг цаснаас татан гаргаж, аймгийн төвд авчирсан.

Эрэн хайх, аврах ажиллагаа: Завхан аймгийн Алдархаан сумын Богдын гол багийн “Сархиаг” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 20 км-т/ Д /15 настай, эрэгтэй/, хониндоо яваад сураггүй болсон тухай дуудлагыг 2016.01.16-ны 19:56 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, Аврах 43 дугаар ангийн 10 албан хаагч, 1 автомашин, ар гэрийн 8 хүн, 1 автомашин, нийт 18 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 2016.01.16-ны өдрийн 23:38 цагт гэрийнхээ ойролцоо өндөр хаднаас унаж нас барсан байдалтай олдсоныг ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.

2. Аюулт үзэгдлийн талаар:

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин: 3 аймгийн 5 сумын нутагт “Галзуу” өвчний 5, 1 аймгийн 1 сумын нутагт ”Цусан халдвар” өвчний 1, нийт 4 аймгийн 6 сумын нутагт 6 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Ноён багийн 3 дугаар гудамжийн 6 тоотод оршин суугч Б-ийн 1 үхэр 2016.01.12-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг булж устган, дээж авч аймгийн  МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.01.13-ны өдрийн 546 дугаар хариугаар “Цусан халдвар” өвчин болох нь;

Булган аймгийн Орхон сумын Бүхт багийн “Цагаан нүхт” гэдэг газар малчин Г-ийн 1 үхэр 2016.01.01-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устган, дээж авч аймгийн МЭАЦЛ -д шинжлүүлэхэд 2016.01.04-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн Шарга сумын Баянгол багийн “Сухайн булан” гэдэг газар малчин Т-ийн 1 тэмээ 2016.01.11-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилсөнийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.01.12-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Чандмань хайрхан багийн “Бавгар” гэдэг газар өвөлжиж байгаа малчин Б-ийн  нохой 2016.01.11-ний өдөр тодорхой бус шалтгаанаар үхсэнийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д  шинжлүүлэхэд 2016.01.13-ны өдрийн 269 дүгээр хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Булган аймгийн Баяннуур сумын Шар тал багийн “Өөлд” гэдэг газар малчин Д-ийн 1 үхэр 2016.01.07-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устган, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.01.13-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Шивлэг багийн “Хавчигийн-Анга” гэдэг газар малчин Б-ийн 2 үхэр 2016.01.11-13-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсоныг устган, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.01.15-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

3. Объектын гал түймэр: 

Нийслэлд гал түймрийн 5 дуудлагатай байлаа.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны иргэн Л-н байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.01.16-ны өдрийн 10:15 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 35 дугаар ангийн 7 албан хаагч;

Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны иргэн Д-н Prado-95 загварын автомашин, гражийн хамт шатаж байна гэсэн дуудлагыг 2016.01.16-ны өдрийн 12:07 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 14 дүгээр ангийн 7 албан хаагч;

Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны иргэн С-н байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.01.16-ны өдрийн 12:12 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн 7 албан хаагч;

Баянгол дүүргийн 13 дугаар хорооны иргэн О-н “Lux irish” кароаке, баар шатаж байна гэсэн дуудлагыг 2016.01.16-ны өдрийн 13:49 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 6 албан хаагч, нэмэлт дуудлагаар Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 4 албан хаагч;

Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны иргэн А-н байшин шатаж байна гэсэн дуудлагыг2016.01.16-ны өдрийн 22:44 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 7 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.

 

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top