Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Завхан, Орхон, Өвөрхангай, Увс, Хөвсгөл аймагт цас орсон.  Улаанбаатар хот болон Дархан-Уул, Өмнөговь, Сэлэнгэ аймагт бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

  Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 7-12 м/с, говь, тал, хээрийн нутгаар 18-20 м/с, зарим үед 24 м/с давж ширүүсэж, шороон шуурга шуурна. Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Тэс голын хөндийгөөр 0-5 градус хүйтэн, Хөвсгөлийн уулархаг нутгаар 0-5 градус, Хэнтэйн уулархаг нутгаар 10-15 градус, говийн бүс нутгийн зүүн хэсэг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар 16-21 градус, бусад нутгаар 5-10 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг, хур тунадас орно, салхи баруун өмнөөс хойш эргэж 6-11 м/с, зарим үед 13-15 м/с хүрч ширүүснэ, 9-11 градус дулаан байна.

Төлөв байдал: 26-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 27, 28-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймуудын нутгийн зарим газраар, 29-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи 26-нд төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 27, 28-нд нутгийн зүүн хэсгээр 16-18 м/с, зарим үед 24 м/с хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 0-5 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна. 28-нд нутгийн баруун хэсгээр, 29-нд ихэнх нутгаар дулаарна.

2.Гал түймэр:

– ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны “Задгай”-д амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 04.24-ний өдрийн 20:44 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчид 10 км зам туулан 21:00 цагт очиход “Хурдны зам” ХХК-ийн 2х3 метрийн хэмжээтэй харуулын байр, “Эрдэнэсан” ХХК-ийн 5х3 метрийн хэмжээтэй харуулын байр, “Хово” загварын өөрөө өргөгч автомашины бүхээг тус тус шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.    

– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны 5 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.24-ний өдрийн 12:42 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн алба хаагчид 7 км зам туулан 13:05 цагт очиход иргэн О-ийн 8х8 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 50 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны “Задгай”-д байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.24-ний өдрийн  14:47 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 16 км зам туулан 15:02 цагт очиход иргэн С-ийн 9х9 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Төв аймгийн Сэргэлэн сумын Эрдэнэ-Уул багийн “Чулуут” гэдэг газар /Багахангай дүүргээс баруун хойд зүгт 21 км-т/ малын бууц шатаж байна гэсэн дуудлагыг 04.24-ний өдрийн 15:25 цагт хүлээн авсан. Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн алба хаагчид 21 км зам туулан 15:48 цагт очиход иргэн Б-ын малын бууц шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.  

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны “Задгай”-д байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.24-ний өдрийн 16:13 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн алба хаагчид 14 км зам туулан 16:29 цагт очиход иргэн Ж-ийн 9х9 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

Төв аймгийн Сэргэлэн сумын Эрдэнэ-Уул багийн “Задгай”-д хураалттай өвс шатаж байна гэсэн дуудлагыг 04.24-ний өдрийн 09:59 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр алба хаагчид 15 км зам туулан 11:05 цагт очиход иргэн Б-ын хашаанд хураалттай өвс шатаж байсныг 2 цаг ажиллаж унтраасан.

Төв аймгийн Аргалант сумын Аргалын-Уул багийн “Хар чулуут” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 4 км-т/ өвөлжөө 04.24-ний өдрийн 14:00 цагт шатсан тухай мэдээллийг хүлээн авсан. Иргэн Ц-ийн 8х6 метрийн хэмжээтэй өвөлжөө шатсаныг  тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга 6:00 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.  

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Усны осол: Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Тээл багийн “Тэгш булан” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 100 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 35 км-т, Ө-49°16”11.0”, У-100°46”14.0”/ 10 хүн “Сэлэнгэ мөрөн”-ийг завиар гатлах явцад завь нь хөмөрч 7 хүн голын усанд осолдсон тухай дуудлагыг 04.21-ний өдрийн 20:23 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Орхон аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Булган аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Цагдаагийн газар, Шүүхийн шинжилгээний албаны алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв, Рашаант сумын Засаг даргын Тамгын газар, Их-Уул сумын Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төвийн ажилтнууд, орон нутгийн иргэд 04.21-ний өдөр очиход тус аймгийн Мөрөн, Төмөрбулаг, Рашаант сумын харьяат 10 иргэн Тосонцэнгэл сумын Тээл багаас Рашаант сум руу “Сэлэнгэ мөрөн”-ийг завиар гатлах үед ган татлага нь тасарснаар завь нь хөмөрч иргэн Ү /38 настай, эрэгтэй/, Б/16 настай, эрэгтэй/, А /3 настай, эрэгтэй/ нар голын эрэг дээр өөрсдөө эсэн мэнд гарсан бөгөөд иргэн Т /Тосонцэнгэл сумын харьяат, 62 настай, эрэгтэй/, Т /Тосонцэнгэл сумын харьяат, 50 настай, эрэгтэй/, Г /Шинэ-Идэр сумын харьяат, 50 настай, эрэгтэй/, У/Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн харьяат, 38 настай, эмэгтэй/, У /Рашаант сумын харьяат, 32 настай, эмэгтэй/, Б /Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн харьяат, 8 настай, эмэгтэй/, А/Рашаант сумын харьяат, 5 сартай, эмэгтэй/ нар осолдсон. 04.23-ны өдөр Тус аймгийн Рашаант сумын Тээл багийн “Цацын-Ам” гэдэг газар хээрийн штабыг байгуулсан бөгөөд 04.23-ны өдөр 4 бүлэгт хуваагдан эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 1 дүгээр бүлэг: Тосонцэнгэл сумын “Долоогийн булан” гэдэг газраас тус сумын 2 дугаар багийн “Цацан булан” гэдэг газар хүртэл 50 км-т явганаар голын урд талаар, 2 дугаар бүлэг Тээл багийн “Овоот” гэдэг газраас “Бага ацын булан” гэдэг газар хүртэл Сэлэнгэ голоор 60 км-т усаар 4 завьтай урсаж, 3 дугаар бүлэг Их-Уул сумын Шивээ багийн “Хужирт” гэдэг газраас Тосонцэнгэл сумын “Цацын гүүр” хүртэл 40 км-т явганаар болон автомашинтай, 4 дүгээр бүлэг Тариалан сумаас голоо өгсөж Их-Уул сумын 4 дүгээр багийн “Дунд товцог” гэдэг газар хүртэл 8 км-т явганаар болон автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж мөн өдрийн 14:12 цагт Тосонцэнгэл сумын “Хэлхэлзүүр” гэдэг газар /осол болсон газраас зүүн урагш 53 км/-аас иргэн У /38 настай, эмэгтэй, Улаанбаатар хот Хан-Уул дүргийн харьяат/-ийн цогцсыг “Сэлэнгэ” голын дунд арлын хойд салаанаас олж, цогцсыг цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн. Үзэгдэх орчин хязгаарлагдмал болсон тул эрэн хайх ажиллагааг мөн өдрийн 21:00 цагт түр зогсоож 04.24-ний өдрийн 07:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн. Осол болсон газар цас орж бага зэрэг шуурсан. Нэмэлтээр Булган аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ш.Баасандоржоор ахлуулсан алба хаагчид 23:00 цагт гарч 04.24-ний өдрийн 04:00 цагт ослын голомтод очсон. Цаг агаар: Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл, Рашаант, Их-Уул сумын нутгаар үүлэрхэг  өдөртөө болон шөнөдөө хур тунадастай, салхи зүүнээс 3-6 м/с, өдөртөө 0-5 градус дулаан, шөнөдөө 3-6 градус хүйтэн байна.  04.24-ний өдрийн байдлаар тус аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ё.Пүрэвсүрэнгээр ахлуулсан алба хаагчид, Орхон аймгийн Онцгой байдлын газар, Булган аймгийн Онцгой байдлын газар, аймгийн Цагдаагийн газар, Шүүхийн шинжилгээний албаны алба хаагчид, Тосонцэнгэл сумын Засаг даргын Тамгын газар, орон нутгийн иргэд, Рашаант сумын Засаг даргынТамгын газар, тус сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид, орон нутгийн иргэд, Их-Уул сумын  Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн 07:00 цагаас эхлэн 8 бүлэгт хуваагдан  1 дүгээр бүлэг “Цацын булан” гэдэг газраас “Ногоон-Арал” гэдэг газар хүртэл явганаар 10 км-т, 2 дугаар бүлэг “Ногоон-Арал” гэдэг газраас “Овоотын хясаа” гэдэг газар хүртэл автомашинаар 5 км-т, 3 дугаар бүлэг “Овоотын хясаа” гэдэг газраас “Долоогийн булан”  гэдэг газар хүртэл автомашинаар 10 км-т, 4 дүгээр бүлэг “Долоогын булан” гэдэг газраас “Тэгш булан” гэдэг газар хүртгэл мотоциклоор 6 км-т, 5 дугаар бүлэг “Цацын булан” гэдэг газраас Их-Уул сум төв хүртэл 40 км-т завиар, 6 дугаар бүлэг “Цацын булан” гэдэг газраас “Тэгш булан” гэдэг газар хүртэл 70 км-т завиар, 7 дугаар бүлэг “Цацын булан” гэдэг газраас Их-Уул сум хүртэл 40 км-т завиар, 8 дугаар бүлэг “Цацын булан”-гийн гүүрнээс Рашаант сумын “Лутын даваа” гэдэг газар хүртэл 80 км-т автомашинаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж мөн өдрийн 19:00 цагт осолдсон иргэдийн завийг анх осолдсон газраас зүүн зүгт 200 метрээс олж уснаас гаргасан бөгөөд үзэгдэх орчин хязгаарлагдсан тул 21:00 цагт түр зогсоосон. Цаг агаар: Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд цас орж 15-20 см зузаан цасан бүрхүүл тогтсон. Салхи зүүнээс 5-10 м/с, өдөртөө 0-5 градус дулаан. Сэлэнгэ голын өргөн 133 метр, 2-3.5 гүн, булингар ихтэй. 04.25-ны өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.         

Усанд суусан: Нийслэлийн Налайх дүүргийн 4 дүгээр хорооны “Хоохойн-Ам” гэдэг газар /Налайх дүүргээс хойд зүгт 15 км-т/ Туул голын усанд суудлын автомашин суусан тухай дуудлагыг 04.24-ний өдрийн 18:03 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 15 км зам туулан 18:25 цагт очиход “Баянзүрхийн-Адаг” гэдэг газраас Улаанбаатар хотын чиглэлд 4 зорчигчтой зорчиж явсан иргэн Г/35 настай, эрэгтэй/-ийн “Хайлюкс” загварын суудлын автомашин Туул голын усанд суусан байсныг татан гаргасан.   

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top