1. Эрэн хайх, аврах ажиллагаа
Цасанд саатсан:Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандал багийн “Шарангад” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 8 км-т/ Улаанбаатар-Дундговь-Эрдэнэдалайн чиглэлд явсан хүн тээврийн автобус /50 зорчигчтой/ цасанд суусан тухай мэдээллийг 2016.01.17-ны өдрийн 14:06 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 3 албан хаагч, 1 автомашин, аймгийн Автотээврийн газраас 1 хүн, нийт 4 хүн, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж “Бид-Анд нар” ХХК-ийн УБН 70-90 улсын дугаартай “Даевоо” загварын автобусыг татан гаргасан.
Төв аймгийн Зуунмод сумын Баянхошуу багийн “Улаан худаг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 3 км-т/ Улаанбаатар-Дундговийн чиглэлд явсан суудлын автомашин цасанд суусан тухай мэдээллийг 2016.01.17-ны өдрийн 20:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж нийт 7 иргэн зорчиж явсан “Тоёота королла” загварын 39-03 УБУ улсын дугаартай, “Тоёота приус-11” загварын 75-74 улсын дугаартай автомашинуудыг татан гаргасан.
Эрэн хайх, аврах ажиллагаа: Өмнөговь аймгийн Номгон сумын төвөөс /аймгийн төвөөс 100 км-т/ Д /51 настай, эмэгтэй/, Ц /56 настай, эрэгтэй/, Б /12 настай, эрэгтэй/ нар 96-54 ӨМА óëñûí äóãààðòàé “Ниссан сани” загварын автомашинтай 2016.01.16-ны өдрийн 16:00 цагт Даланзадгад сумын чиглэлд гараад сураггүй болсон тухай дуудлагыг хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, Аврах 21 дүгээр ангийн 9 албан хаагч, 1 автомашин, ар гэрийн 4 хүн, 1 автомашин, Номгон сумаас 5 хүн, 1 автомашин, нийт 18 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 2016.01.17-ны өдрийн 12:57 цагт Хүрмэн сумын Буурын хяр багийн “Туузан толгой” гэдэг газраас эсэн мэнд олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.
Булган аймгийн Орхон сумын Халиун багийн “Бүрэн бүст” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 55 км-т/ Х /55 настай, эрэгтэй/ нь малчин Ө-ээс 2016.01.17-ны өдрийн 17:00 цагийн үед гараад сураггүй болсон тухай дуудлагыг 2016.01.18-ны 01:15 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, Аврах салбарын 5 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 2016.01.18-ны өдрийн 04:57 цагт малчин Ө-ээс зүүн тийш 1 км-т айлд байсныг олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.
2. Аюулт үзэгдлийн талаар:
Газар хөдлөлт:Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын Баянхошуу багийн нутаг /сумаас зүүн зүгт 31 км-т/ “Алгуй-Улаан цав” гэдэг газар /У-104045I00, Ө-440,60I00II/ 2016.01.17-ны өдрийн 12:47 цагт 3.7 магнитутын газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан сумын Засаг даргын М-аас тодруулахад ямар нэгэн чичирхийлэл мэдрэгдээгүй, хохирол байхгүй байна гэж мэдээлсэн.
Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин: 3 аймгийн 5 сумын нутагт “Галзуу” өвчний 5, 1 аймгийн 1 сумын нутагт ”Цусан халдвар” өвчний 1, нийт 4 аймгийн 6 сумын нутагт 6 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.
Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Ноён багийн 3 дугаар гудамжийн 6 тоотод оршин суугч Б-ийн 1 үхэр 2016.01.12-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг булж устган, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.01.13-ны өдрийн 546 дугаар хариугаар “Цусан халдвар” өвчин болох нь;
Булган аймгийн Орхон сумын Бүхт багийн “Цагаан нүхт” гэдэг газар малчин Г-ийн 1 үхэр 2016.01.01-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устган, дээж авч аймгийн МЭАЦЛ -д шинжлүүлэхэд 2016.01.04-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Шарга сумын Баянгол багийн “Сухайн булан” гэдэг газар малчин Т-ийн 1 тэмээ 2016.01.11-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилсөнийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.01.12-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Чандмань хайрхан багийн “Бавгар” гэдэг газар өвөлжиж байгаа малчин Б-ийн нохой 2016.01.11-ний өдөр тодорхой бус шалтгаанаар үхсэнийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.01.13-ны өдрийн 269 дүгээр хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Булган аймгийн Баяннуур сумын Шар тал багийн “Өөлд” гэдэг газар малчин Д-ийн 1 үхэр 2016.01.07-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устган, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.01.13-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Шивлэг багийн “Хавчигийн-Анга” гэдэг газар малчин Б-ийн 2 үхэр 2016.01.11-13-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсоныг устган, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.01.15-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.
3. Объектын гал түймэр:
Нийслэлд гал түймрийн 2, орон нутагт гал түймрийн 3 дуудлагатай байлаа.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.01.17-ны өдрийн 14:12 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 26 дугаар ангийн 8 албан хаагч,
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.01.18-ны өдрийн 01:38 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 26 дугаар ангийн 8 албан хаагч,
Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Төмөртэйн багийн нутагт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.01.17-ны өдрийн 15:49 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 15 дугаар ангийн 6 албан хаагч,
Хөвсгөл аймгийн Тариалан сумын Мандал багийн 10 айлын орон сууц шатаж байна гэсэн дуудлагыг 2016.01.17-ны өдрийн 17:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 27 дугаар ангийн 9 албан хаагч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 26 дугаар ангийн 8 албан хаагч,
Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Үүд багийн 1 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2016.01.18-ны өдрийн 02:12 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 17 дугаар ангийн 7 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.
4.Техникийн холбогдолтой ослын талаар:
Технологийн холбогдолтой осол:Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Дулааны цахилгаан станцын 2 дугаар зууханд гэмтэл гарч зогсоосон тухай дуудлагыг 2016.01.17-ны өдрийн 14:00 цагт хүлээн авч тус аймгийн дулааны цахилгаан станцын 2 дугаар зуухны ул ширэм гулзайсан тул зуухыг түр зогсоож, гэмтлийг засварлан станцыг хэвийн горимд оруулахаар станцын 1 ба 2 дугаар ээлжийн 50 ажилтан 2016.01.17-ны өдрийн 14:00 цагаас ажиллаж байна.
ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР