1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Дорнод, Дундговь, Сэлэнгэ аймгийн нутгаар нойтон цас, Булган, Дархан-Уул, Орхон аймгийн нутгаар бороо орж, Баянхонгор, Баян-Өлгий, Говь-Алтай, Өмнөговь, Өвөрхангай аймгийн нутгаар шороон шуурга шуурсан. Бусад аймгуудын нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хангай уулархаг нутаг, Халх голын сав газраар бороо, нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруунаас, бусад нутгаар баруун хойноос 6-11 м/с, нутгийн зарим газраар 14-16 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 5-10 градус, Их Нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 22-27 градус, Алтайн уулархаг нутаг, Увс нуурын хотгороор 16-21 градус, бусад нутгаар 11-16 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос 7-12 м/с, 8-10 градус дулаан байна.
Төлөв байдал: 1-ний өдөр баруун аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 2-ны өдөр баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 3-ны өдөр ихэнх нутгаар, 4-ний өдөр төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 1-ний өдөр нутгийн баруун хагаст, 2-ны өдөр ихэнх нутгаар, 3-ны өдөр говь, тал, хээрийн нутгаар 18-20 м/с, зарим үед 24 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 1-ний өдөр нутгийн баруун хагаст, 2-ны өдөр нутгийн зүүн хагаст дулаарах боловч, 2-ны өдөр нутгийн баруун хагаст, 3-ны өдөр ихэнх нутгаар, 4-ний өдөр нутгийн зүүн хагаст эрс сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Эг-Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 0-5 градус, Орхон, Туул, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнодын тал нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна.
2.Гал түймэр:
Хувийн өмчид гарсан: Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн “Ойн бүс” гэдэг газар өнжмөл өвс шатаж байна гэсэн дуудлагыг 04.29-ний өдрийн 12:53 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан 12:59 цагт очиж, иргэн Д-гийн эзэмшлийн 0.3 га талбайд 100 орчим жимсний мод, өнжмөл өвс шатаж байсныг 1 цаг ажиллаж унтраасан.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 35 дугаар хороо, Орбитын 80 дугаар гудамжны задгайд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.29-ний өдрийн 15:04 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 7.5 км замыг туулан 15:13 цагт очиж, иргэн Б-гийн 4 ханатай гэр шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.29-ний өдрийн 16:02 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 7 алба хаагчид 3.5 км замыг туулан 16:08 цагт очиж, иргэн Ц-гийн 5 ханатай гэр шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.30-ны өдрийн 05:25 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн алба хаагчид 30 км замыг туулан 05:58 цагт очиж, тус төвийн 8 ханатай гэр шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
3.Ой, хээрийн түймэр:
Ойн түймэр: Хэнтий аймгийн Норовлин сумын Онон багийн “Бэрхийн давааны-Ар” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 230 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 30 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 04.29-ний өдрийн 17:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Батноров сумын Бэрх тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 42 дугаар ангийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд мөн өдрийн 21:00 цагт цурамд оруулж, 23:00 цагт бүрэн унтрааж, тус сумын Байгаль орчны байцаагчид хүлээлгэн өгсөн. Урьдчилсан байдлаар түймэрт 10 га талбай шатсан.
4.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Усны осол: Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Тээл багийн “Тэгш булан” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 100 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 35 км-т, Ө-49°16’11.0″, У-100°46’14.0″/ 10 хүн “Сэлэнгэ мөрөн”-ийг завиар гатлах явцад завь нь хөмөрч 7 хүн голын усанд осолдсон тухай дуудлагыг 04.21-ний өдрийн 20:23 цагт хүлээн авсан. 04.26-ны өдрийн 08:00 цагаас тус аймгийн Онцгой байдлын газар, Орхон аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Булган аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Цагдаагийн газар, Шүүхийн шинжилгээний албаны алба хаагчид, Тосонцэнгэл, Рашаант, Их-Уул, Тарилан сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, иргэд, ар гэрийнхэн Шинэ-Идэр сумын харьяат Г /50 настай, эрэгтэй/, Рашаант сумын харьяат У /32 настай, эмэгтэй/, Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн харьяат, Б /8 настай, эмэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг зохион байгууллаа. 04.29-ний өдрийн байдлаар 8 бүлэгт хуваагдан 1 дүгээр бүлэг: “Цацын булан” /Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сум/ гэдэг газраас “Хайлаастын бирваз” гэдэг газар /Хөвсгөл аймгийн Тариалан сум/ хүртэл 94 км-т завиар, 2 дугаар бүлэг: “Хайлаастын бирваз” /Хөвсгөл аймгийн Тариалан сум/ гэдэг газраас “Гуртын гүүр” гэдэг газар /Булган аймгийн Хутаг-Өндөр сум/ хүртэл 35 км-т завиар, 3 дугаар бүлэг: “Хөвдөг гүүр” /Хөвсгөл аймгийн Их-Уул сум/ гэдэг газраас “Шаварт” /Хөвсгөл аймгийн Их-Уул сум/ гэдэг газар хүртэл 10 км-т явганаар, 4 дүгээр бүлэг: “Бороохой” /Хөвсгөл аймгийн Тариалан сум/ гэдэг газраас “Нугын булан” гэдэг газар /Булган аймгийн Баян-Агт сум/ хүртэл 40 км-т, “Тэгш булан” /Хөвсгөл аймгийн Рашаант сум/ гэдэг газраас “Улиас” гэдэг газар /Хөвсгөл аймгийн Рашаант сум/ хүртэл 29 км-т явганаар, 5 дугаар бүлэг: “Цацын булан” /Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сум/ гэдэг газраас “Хөх хошуу” гэдэг газар /Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сум/ хүртэл 10 км-т явганаар, 6 дугаар бүлэг: “Долоотын булан” /Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сум/ гэдэг газраас “Цацын булан” гэдэг газар /Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сум/ хүртэл 30 км-т явганаар, “Тэгш булан” /Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сум/ гэдэг газраас “Цацын булан” /Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сум/ гэдэг газар хүртэл 35 км-т явганаар, “Гуртын гүүр” /Булган аймгийн Хутаг-Өндөр сум/ гэдэг газраас “Уул-Алтай” гэдэг газар /Булган аймгийн Бугат сум/ хүртэл 18 км-т явганаар, 7 дугаар бүлэг: “Хялганатын гүүр” /Булган аймгийн Хангал сум/ гэдэг газраас “Ингэтийн гүүр” гэдэг газар / Булган аймгийн Сэлэнгэ сум/ хүртэл 35 км-т завиар, 8 дугаар бүлэг: “Гуртын гүүр” /Булган аймгийн Хутаг-Өндөр сум/ гэдэг газар 3 км-т завиар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 21:00 цагт түр зогсоосон. 04.30-ны өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР