АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСЛЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН МЭДЭЭ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Архангай, Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Завхан, Орхон, Өвөрхангай, Увс, Ховд, Хөвсгөл аймагт цас, Дархан-Уул, Орхон аймагт бороо орсон. Баянхонгор, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Завхан аймагт шороогоор шуурсан. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

   Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар баруун хойноос 8-13 м/с, говь, тал хээрийн нутгаар 18-20 м/с, зарим үед 24 м/с хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. Сэрүүсэж Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 1-6 градус, Их Нууруудын хотгор болон говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутаг, Халх гол орчмоор 12-17 градус, бусад нутгаар 6-11 градус дулаан байна.  

Улаанбаатар хотод: Үүлэрхэг, ялимгүй хур тунадас орж, цасан шуурга шуурна, салхи хойноос 7-12 м/с, зарим үед түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ, сэрүүсэж 3-5 градус дулаан байна.

Төлөв байдал: 4-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 5-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 6-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 7-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд 8-13 м/с, 5, 6-нд баруун, төв, говийн аймгуудын нутгаар түр зуур 18-20 м/с, зарим үед 24 м/с хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 17-22 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 11-16 градус дулаан байна. 6-нд баруун аймгуудын нутгаар, 7-нд ихэнх нутгаар дулаарна.

2.Гал түймэр:

– ААН, байгууллагын өмчид гарсан: Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ багийн “Антенын-Өвөр” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 19 км-т/ Шар өвс шатсан тухай мэдээллийг хүлээн авсан.  “Наранбулаг” амралтын газрын цахилгаан дамжуулах кабел утас шатсаны улмаас 1 га орчим талбайд шар өвс шатаж байсныг иргэд унтраасан тухай мэдээллийг 09:13 цагт тус амралтын газрын захирал аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.    

– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны “Задгай”-д хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 05.02-ны өдрийн 11:44 цагт хүлээн авсан.   Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 6 км зам туулан 11:54 цагт очиход иргэн Х-ийн хашаанд шар өвс шатсаны улмаас хашаа шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Говь-Алтай аймгийн Тонхил сумын Алтан-Оргил багийн “Хатан худгийн-Ам” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 70 км-т/ Малчин Ч-ын 4 ханатай гэр, малчин О-ын суудлын автомашин 05.02-ны өдрийн 13:00 цагт шатсан. Малчин Чинбатын 4 ханатай гэр, малчин О-ын загварын автомашин шатсан тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга 20:47 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны 50 дугаар байр эд зүйл шатаж байна гэсэн дуудлагыг 05.02-ны өдрийн 15:04 цагт хүлээн авсан.  Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 3.5 км зам туулан 15:11 цагт очиход тус байрны суурийн давхарт иргэн Б-ийн эд зүйл шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс 35 иргэнийг гаргасан.

Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Эхэн хавцгай багийн “Эхийн гол” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 180 км-т/ Агуулах шатсан тухай мэдээллийг хүлээн авсан.   Тус сумын Засаг даргын Тамгын газрын 40х20 метрийн хэмжээтэй агуулах 05.02-ны өдрийн 02:00 цагт шатсан тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга 08:43 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн. 

Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багийн “Задгай”-д хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 05.03-ны өдрийн 05:08 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид 1 км зам туулан 05:09 цагт очиход хог шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.   

3.Ой, хээрийн түймэр:

Хэнтий аймгийн Норовлин сумын Онон багийн “Сэвэлжит” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 40 км-т/Хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 05.02-ны өдрийн 09:22 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, орон нутгийн иргэд хээрийн түймрийг унтраахаар ажиллаж 15:30 цагт цурамд оруулсан. Уг гал түймэрт 484 га хээрийн талбай шатсан.

4. Ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл:

Гол, мөрний усны үер: Баян-Өлгий аймгийн Сагсай сумын “Хаг” багийн “Битүү” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 43 км, сумын төвөөс баруун зүгт 13 км-т/ “Сагсай” голын мөс овоорч гольдролыг битүүлсний улмаас ус хальж айл өрхүүд усанд автсан тухай дуудлагыг 05.02-ны өдрийн 11:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын даргаар ахлуулсан алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд ажиллаж голын овоорсон мөсийг зайлуулж гольдролыг нээн усыг урсгасан.

5.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Усны осол: Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Тээл багийн “Тэгш булан” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 100 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 35 км-т, Ө-49°16”11.0”, У-100°46”14.0”/ 10 хүн “Сэлэнгэ мөрөн”-ийг завиар гатлах явцад завь нь хөмөрч 7 хүн голын усанд осолдсон тухай дуудлагыг 04.21-ний өдрийн 20:23 цагт хүлээн авсан. 05.02-ны өдрийн 08:00 цагаас мөн өдрийн 21:00 цаг хүртэл тус аймгийн Онцгой байдлын газар, Орхон, Булган, аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Тосонцэнгэл, Рашаант, Их-Уул сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, иргэд Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат Г /50 настай, эрэгтэй/, Рашаант сумын харьяат У /32 настай, эмэгтэй/, Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн харьяат Б /8 настай, эмэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг зохион байгууллаа. 1 дүгээр бүлэг:Тосонцэнгэл сумын Тээл багийн “Тэгш булан” гэдэг газраас Их-Уул сумын Мандал багийн “Дөрөө хангинадаг”-н гүүр хүртэл 88 км-т завиар,  2 дугаар бүлэг: Булганаймгийн Хангал сумын Хялганат тосгоны “Сэлэнгийн гүүр”-нээс зүүн зүгт Хангал сумын Сөрт багийн “Цагаан тавилан” гэдэг газар хүртэл 20 км-т завиар,  3 дугаар бүлэг: Булган аймгийн Бугат сумын “Ханжаргалант” багийн “Уул-Алтай” гэдэг газраас зүүн зүгт Булган аймгийн Сэлэнгэ сумын Сөрт багийн “Цонхлон” гэдэг газар хүртэл 85 км-т завиар,  4 дүгээр бүлэг Тосонцэнгэл сумын Тээл багийн “Тэгш булан” гэдэг газраас Их-Уул сумын  Шивээ багийн “Шивээн бэл“ гэдэг газар хүртэл 50 км-т явганаар,  5 дугаар бүлэг Рашаант сумын Талын ус багийн “Цацын булан”-н гүүр хүртэл 40 км-т явганаар, 6 дугаар бүлэг Тосонцэнгэл сумын Сэлэнгэ багийн “Цацын булан” гэдэг газраас Тосонцэнгэл сумын  Мухар хөндий багийн “Хөх хошуу” гэдэг газар хүртэл 10 км-т явганаар, 7 дугаар бүлэг Тосонцэнгэл сумын Тээл багийн “Тэгш булан” гэдэг газраас Их-Уул сумын Мандал “Дөрөө хангинадаг”-н гүүр хүртэл 88 км-т автомашинаар тус тус эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж зогсоосон.   

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top