“Ковидын нэгдсэн лавлах 119 төв”-ийн утсанд өнгөрсөн 24 цагийн хугацаанд 6853 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Дуудлагын 94 хувь буюу 5972 нь дархлаажуулалттай холбоотой лавлагаа мэдээлэл, 4 хувь буюу 226 нь гомдол, 2 хувь буюу 172 нь санал хүсэлт, бусад мэдээлэл байна.
Тусгай дугаарын утсанд хандсан нийт дуудлагын 95 % буюу 6510 дуудлагыг шийдвэрлэн ажиллалаа.
Тавдугаар сар гарсаар өнөөдрийн байдлаар нийт 13,784 дуудлага иргэдээс ирсэн бөгөөд 11,567 буюу нийт дуудлагын 83 хувьд үйлчилсэн байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.