МУЗН-ээс амны хаалт хандивлалаа

J1A8953.jpg

Жил бүрийн 05 дугаар сарын 08-нд дэлхийн хүмүүнлэгийн өдөр тохиодог. Энэхүү өдрийг угтан МУЗН-ээс Улсын Онцгой комиссын Шуурхай штабын бүрэлдэхүүд 3500 ширхэг нэг удаагийн амны хаалтыг хандивлалаа.

Дашрамд дурдахад, Хүмүүнлэгийн өдрийг Олон улсын Улаан Загалмай ба Улаан хавирган сар Нийгэмлэгүүдийн холбоо, Олон улсын Улаан Загалмай хороо болон Үндэсний нийгэмлэгүүд, НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, хандивлагчид тэмдэглэдэг юм. Монгол Улсын Засгийн газраас 2011 оноос хойш үндэсний хүмүүнлэгийн өдөр болгох шийдвэр гаргаж, 10 дахь жилдээ тэмдэглэж байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

scroll to top