Байнгын ажиллагаатай зөвлөл 2016 оны анхны хуралдаанаа хийлээ

Монгол Улсын Шадар сайдаар ахлуулсан Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн 2016 оны эхний хуралдаан өнөөдөр Төрийн ордонд боллоо.

Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулах мэдээлэл болон “Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах арга хэмжээний төлөвлөгөө”-ний төсөлтэй танилцаж, холбогдох албаны хүмүүст үүрэг чиглэл өгөв.

2

Түүнчлэн Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн 2015 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлт, Байнгын ажиллагаатай зөвлөлийн 2015 оны 04 дүгээр хуралдаанаас анхааруулж өгсөн үүргийн хэрэгжилт, 2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийн мэдээллийг сонсч төлөвлөгөөний хэрэгжилтэд онцгой анхаарч ажиллахыг анхааруулсан юм.

Дашрамд дурдахад, Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлөөс эрдэмтэн судлаачдын дунд “Гамшгаас урьдчилан сэргийлэх нь” сэдэвт эрдэм шинжилгээ, судалгааны ажлын уралдаан зарлахаар боллоо.

1

 

 

 

 

scroll to top