1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Булган, Өвөрхангай аймгийн Арвайхээр сум, Хархорин сум, Архангай аймаг, Завхан аймгийн Тосонцэнгэл сум, Тэс сум, Говь-Алтай, Орхон аймагт бороо орсон. Говь-Алтай аймагт шороогоор шуурсан. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. Агаарын температур: Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 10-15 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 18-23 градус, Эхийн гол орчмоор 23-28 градус бусад нутгаар 13-18 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Шөнөдөө үүлшинэ. Өдөртөө үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруунаас секундэд 7-12 метр. Шөнөдөө 0-2 градус, өдөртөө 13-15 градус дулаан байна.
Төлөв байдал: 10-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 11-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 12-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 13-нд нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи 10, 11, 13-нд нутгийн зарим газраар, 12-нд Алтайн салбар уулсаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 11-нд нутгийн зүүн хагаст сэрүүхэн байх боловч бусад хугацаанд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Хэрлэн, Онон, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 22-27 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 12-17 градус дулаан байна.
2. Гал түймэр:
– Төрийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Хүслэн аппартмент хотхоны 23-2 дугаар байрны хойд талд хог шатаж байна гэсэн дуудлагыг 05.08-ны өдрийн 04:37 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 04:43 цагт очиж хогийн цэгт хог шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан. Тус гал түймэрт иргэн Г-ийн “Приус-41” загварын автомашин, эзэн тодорхойгүй “Приус-30” загварын автомашин тус тус галд өртөж хайрагдсаныг тус хотхоны харуулд хүлээлгэн өгсөн.
Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Яргайтад байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.08-ны өдрийн 17:42 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчид 4 км замыг туулан 19:50 цагт очиж иргэн Б-ын 10×10 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын “Алтан овоо” 8 дугаар багийн “Жавхлант” хороололд айлын хашаанд хөрзөн шатаж байна гэсэн дуудлагыг 05.08-ны өдрийн 23:27 цагт хүлээн авсан. Тус аймгийн Эрдэнэцагаан сум дахь сумын Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн алба хаагчид 1.5 км замыг туулан 23:30 цагт очиж “Жавхлант” хороололд иргэн Б-ийн хашаанд хураалттай 1 тонн хөрзөн шатаж байсныг 38 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Багахангай дүүргийн 2 дугаар хороо Нуурын 5-10 тоотод гал гарч байна гэсэн дуудлагыг 05.08-ны өдрийн 03:18 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн алба хаагчид 8 км замыг туулан 03:28 цагт очиж иргэн Ц-ийн 6×8 метрийн хэмжээтэй малын саравчны дээвэр шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
3. Ой, хээрийн түймэр:
– Ойн түймэр: Булган аймгийн Сэлэнгэ сумын Атар багийн “Сөртийн-Адаг” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 120 км-т/ Ойн түймэр гарсан тухай дуудлагыг 05.06-ны өдрийн 14:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хангал сумын Хялганат тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 50 дугаар анги, сумын Цагдаагийн хэсэг, Хилийн 0286, 0243 дугаар ангийн алба хаагчид “Зэд Хантай Бүтээлийн” нурууны дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны аижлтнууд ажиллаж, 05.07-ны өдрийн 15:00 цагт цурамд оруулж 05.08-ны өдрийн 16:43 цагт түймрийг бүрэн унтрааж Сэлэнгэ аймгийн Хилийн 0243 дугаар ангийн 0281 дүгээр салбарын захирагчид 18:22 цагт хүлээлгэн өгсөн. /Түймэрт өртөж шатсан талбай 30 га/
4. Ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл:
– Шар усны үер: Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын “Хөшөөт” багийн “Харгант” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүг 80 км, сумын төвөөс урд зүгт 2 км/-т айлууд шар усны үерт автсан тухай дуудлагыг 05.08-ны өдрийн 11:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Цэнгэл сум дахь Гал түймэр унтраах 71 дүгээр ангийн алба хаагчид, сумын мэргэжлийн ангийн ажилтнууд “Харгант”-ын голын далан сэтэрч шар усны үерт автсаныг 4:17 цаг ажиллаж 5 хэсэг газарт 80 см өндөр, 60 см өргөн, 7 метрийн урттай хаалт хийж даланг бэхжүүлэн аюулгүй болгосон.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР