Боксын тамирчид алт, мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо

182750162_220546632786977_4746447846512347867_n-1.jpg

Чех улсын Усти-над-Лабем хотноо зохион байгуулагдсан 51 дэх удаагийн  “Гранпри” олон улсын тэмцээнд ОБЕГ-ын харьяа “Аврагч”биеийн тамир техник спорт хорооны тамирчид амжилттай оролцож, алт, мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо.

Тодруулбал, ОУХМ О.Есүгэн 57 кг-ийн жинд алт, ОУХМ Л.Алтанцэцэг 51 кг-ийн жинд мөнгө,  ОУХМ Б.Мишээлт 69 кг-ийн жинд хүрэл медаль тус тус хүртлээ.

 Тамирчид ХБНГУ-д кубын шигшээ багтай хамтран бэлтгэл хийх бөгөөд үргэлжүүлэн 05 дугаар сарын 21-06 дугаар сарын 01-ний өдрүүдэд АНЭУ-ын Дубай хотноо болох Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоно  гэж ОБЕГ-ын харьяа “Аврагч”биеийн тамир техник спорт хорооноос мэдээллээ.

scroll to top