“Ковидын нэгдсэн лавлах 119 төв”-ийн утсанд өнгөрсөн 24 цагийн хугацаанд 8408 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Дуудлагын 94 хувь буюу 6317 нь дархлаажуулалт, шинжилгээний цэгтэй холбоотой лавлагаа мэдээлэл, 3 хувь буюу 196 нь гомдол, 3 хувь буюу 183 нь санал хүсэлт, бусад мэдээлэл байна.
Тусгай дугаарын утсанд хандсан нийт дуудлагын 85 % буюу 7173 дуудлагыг шийдвэрлэн ажиллалаа.
Тавдугаар сар гарсаар өнөөдрийн байдлаар нийт 63.605 дуудлага иргэдээс ирсэн бөгөөд 56.255 буюу нийт дуудлагын 88 хувьд үйлчилсэн байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.