Усны ослоос хоёр иргэний амь насыг аварлаа

184275547_517680196055022_689162374179162847_n-1.jpg

Налайх дүүргийн 6 дугаар хороо “Өнөр” амралтын газрын урд голд Ланд-100 маркийн автомашин усанд живсэн, дотор нь хоёр иргэн гацаж усанд осолдох нөхцөл байдал үүссэн гэсэн дуудлага дүүргийн Онцгой байдлын хэлтэст ирсэн.

Дуудлагын дагуу Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа Л.Чинбатаар ахлуулсан аврах бүлгийн алба хаагчид ажиллалаа.

 Ослын газар очиход 37 настай иргэн Г, 3 настай иргэн Э нар машинд гацсан эрэг рүү гарах боломжгүй болсон байдалтай байсныг шуурхай аврах ажиллагаа зохион байгуулж, хоёр иргэнийг аварлаа гэж Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

scroll to top