“Үндэсний өв бичгийн соёл” сэдэвт уралдааны шилдгүүд шалгарав

received_1025457311612032.jpeg

ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сургалт сэргээн заслын төв-113 дугаар ангиас Монголын үндэсний бичиг үсгийн өдрийг тохиолдуулан нийт бие бүрэлдэхүүний дунд үндэсний бичгээ сурах хүсэл сонирхол төрүүлэх, сурах эрмэлзэлд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор “Үндэсний өв бичгийн соёл” сэдэвт уралдааныг зохион байгууллаа.

Уралдааныг хамгийн сайхан бичлэг болон хамгийн сайн уншигч гэсэн хоёр үе шаттайгаар явуулж, шилдэг алба хаагчдыг шалгаруулсан юм.

Нийт 27 алба хаагч оролцсноос нийлбэр дүнгээр тэргүүн байрт Чанарын менежер, ахлах дэслэгч Т.Үлэмж шалгарсан бол удаах байруудад Сэргээн засахын эмч, дэслэгч Б.Будцэцэг, үйлчлэгч Э.Цолмон нар шалгарлаа гэж ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сургалт сэргээн заслын төв-113 дугаар ангиас мэдээллээ.

scroll to top