Онцгой байдлын ерөнхий газраас Азийн хөгжлийн банктай хамтран гамшгийн эрсдэлийг үнэлэх хууль, эрх зүй, бодлого, бүтэц зохион байгуулалтыг бэхжүүлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгийн эрсдэлийн санхүүжилт, даатгалыг дэмжих зорилгоор Ядуурлыг бууруулах Японы сангийн санхүүжилтээр “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ, төлөвлөлт болон эрсдэл шилжүүлэх чадавхыг бэхжүүлэх” техник туслалцааны төслийг хэрэгжүүлж байна.
Тус төслийн хүрээнд “Гамшгийн эрсдэлийн үнэлгээний анхдугаар сургалт”-ыг 2021 оны 05 дугаар сарын 10-12-ны өдрүүдэд үндэсний хэмжээнд цахимаар зохион байгуулж байна.
Сургалтаар “Эрсдэл, эрсдэлийн үнэлгээ, удирдлагын талаарх үндсэн ухагдахуун, нотолгоонд суурилсан гамшгийн эрсдэлийн үнэлгээ, үнэлгээний үйл явц, арга зүй, Монгол Улсын гамшгийн эрсдэлийн үнэлгээний өнөөгийн хууль эрх зүй, институцын орчин”-г танилцуулна.
Сургалтад ОБЕГ, аймаг, нийслэл, дүүргийн Онцгой байдлын газар, хэлтэс, холбогдох яам, агентлаг, орон нутгийн засаг захиргааны байгууллагуудын нийт 80 гаруй ажилтан, алба хаагчид хамрагдаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.