Вакцины эхний тун хийлгээд халдвар авсан бол хоёр дахь тунг 21 хоногийн дараа хийнэ

5ff2eaa1b6f69.jpeg

Эрүүл мэндийн сайдын тавдугаар сарын 07-ны өдрийн тушаалаар коронавируст халдварын эсрэг вакцины дархлаажуулалтад нэмэлт зохицуулалт хийж, вакцинд хамрагдаагүй иргэдийг хамруулахаар тусгажээ.

Уг тушаалд:

-Коронавируст халдварын эсрэг вакцинд хамрагдаагүй, уг халдвараар өвчилсөн иргэдийг I, II тунгийн вакцинаар дархлаажуулалт хийнэ.

-Коронавируст халдварын эсрэг вакцины I тун хийлгээд уг халдвараар өвчилсөн хүнд батлагдсан өдрөөс хойш 21 хоногийн дараагаас II тунгийн вакцинаар дархлаажуулна.

-Коронавируст халдварын эсрэг вакцины I, II тун хийлгээд өвчилсөн иргэдэд нэмэлт тунгаар дархлаажуулалт хийхгүй.

-Коронавируст халдварын эсрэг вакцинд туйлын эсрэг заалтаас бусад шалтгаанаар хамрагдаагүй иргэдэд дахин эрүүл мэндийн үзлэг хийж, дархлаажуулалтад хамруулна гэж зохицуулалт хийсэн байна.

scroll to top