Соёл урлаг, соён гэгээрүүлэх зөвлөл байгуулагдлаа

1-1-6zyijg1ipamde4iwmvkvnwo8fxrg4vcbbm8xmuyi81s.jpg

Нийслэлийн Онцгой байдлын газраас бие бүрэлдэхүүний хууль эрх зүйн мэдлэг, ёс зүй, итгэл үнэмшил, эх хэл, түүх, зан заншил, соёл урлаг, уран сайхан, гоо зүйн боловсрол, хүмүүжил, соёлын ерөнхий түвшинг дээшлүүлэх зорилгоор орон тооны бус Соёл урлаг, соён гэгээрүүлэх зөвлөлийг байгууллаа.

Зөвлөлийг тус газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй тэргүүлэх бөгөөд удирдлага зохион байгуулалт, соёл урлаг, спортын арга хэмжээ, соён гэгээрүүлэх гэсэн 3 чиглэлээр нийт 19 ажил зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Тодруулбал, урлагийн авьяастнуудыг тодруулах, хөгжмийн хамтлаг байгуулах, явган болон уулын аялал, алхалтыг хөгжүүлэх, алба хаагчдын ар гэрт алба сурталчлах өдөрлөг зохион байгуулах, “Хамгийн олон номын сантай анги”, “Номын сайн нөхөр”, “Монгол бичгээр хэн сайн бичих вэ?” зэрэг уралдаан зарлаж дүгнэх ажлуудыг зохион байгуулна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top