1. Эрэн хайх, аврах ажиллагаа
Сураггүй болсон: Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Бургалтай багийн “Зараатын хөндий” гэдэг газар нутагладаг иргэн Б /22 настай, эмэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй/ 2016.01.18-ны өдрийн 10:00 цагт гэрийнхэнтэйгээ маргалдаад хөл нүцгэн гараад явсан тухай дуудлагыг 2016.01.19-ний өдрийн 11:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, 1 автомашинтай, ар гэрийн 4 иргэн, 1 автомашинтай, эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байх явцад 2016.01.19-ний өдрийн 14:09 цагт Орхон аймгийн Баян-Өндөр сумын төвд эсэн мэнд явж байхад нь иргэд олж Орхон аймгийн Нэгдсэн эмнэлэгт шилжүүлэн өгсөн.
Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын төвөөс Дорноговь аймгийн Даланжаргалан сумын төвийн чиглэлд зорчиж явсан 73-80 УНЕ улсын дугаартай ачааны автомашинтай 2 иргэн төөрсөн тухай дуудлагыг 2016.01.19-ний өдрийн 20:20 цагт тус тус хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 4 албан хаагч, 1 автомашинтай, ар гэрийн 6 иргэн, 2 автомашинтай, нийт 10 хүн, 3 автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж иргэн Т /62 настай, эрэгтэй/, Б /27 настай, эрэгтэй/ нарыг 2016.01.20-ны өдрийн 02:20 цагт Дорноговь аймгийн Даланжаргалан сумын төвөөс хойд зүгт 5 км газраас эсэн мэнд олсон.
2. Аюулт үзэгдлийн талаар:
Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Ноён багийн 3 дугаар гудамжийн 6 тоотод оршин суугч Б-гийн 1 үхэр 2016.01.12-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсныг булж устган, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.01.13-ны өдрийн 546 дугаар хариугаар “Цусан халдвар” өвчин болох нь;
Булган аймгийн Баяннуур сумын Шар тал багийн “Өөлд” гэдэг газар малчин Д-гийн 1 үхэр 2016.01.07-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсныг устган, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.01.13-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Чандмань хайрхан багийн “Бавгар” гэдэг газар өвөлжиж байгаа малчин Б-гийн нохой 2016.01.11-ний өдөр тодорхой бус шалтгаанаар үхсэнийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.01.13-ны өдрийн 269 дүгээр хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Шивлэг багийн “Хавчигийн-Анга” гэдэг газар малчин Б-гийн 2 үхэр 2016.01.11-13-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсныг устган, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.01.15-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Шарга сумын Баянгол багийн “Сухайн булан” гэдэг газар малчин Т-гийн 1 тэмээ 2016.01.11-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.01.12-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.
3. Объектын гал түймэр:
Нийслэлд гал түймрийн 5, зөрчлийн 2, орон нутагт гал түймрийн 3 дуудлагатай байлаа.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.01.19-ний өдрийн 13:04 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 албан хаагч,
Баянгол дүүргийн 15 дугаар хороонд эд зүйл шатаж байна гэсэн дуудлагыг 2016.01.19-ний өдрийн 14:22 цагт хүлннг авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 6 албан хаагч,
Баянгол дүүргийн 19 дүгээр хороонд хүүхдийн цэцэрлэгийн хашаанд дулааны шугамын худагт дулаалгын материал шатаж байна гэсэн дуудлагыг 2016.01.19-ний өдрийн 18:09 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 6 албан хаагч,
Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.01.19-ний өдрийн 22:26 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 63 дугаар ангийн 7 албан хаагч,
Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.01.20-ны өдрийн 02:18 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн 7 албан хаагч,
Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг нийтийн худалдааны төвийн агааржуулалтын хуванцар хоолой шатаж байна гэсэн дуудлагыг 2016.01.19-ний өдрийн 13:31 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 51 дүгээр ангийн 10 албан хаагч,
Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн нутаг дэвсгэрт үйл ажилагаа явуулдаг цайны газар шатаж байна гэсэн дуудлагыг 2016.01.19-ний өдрийн 21:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 59 дүгээр ангийн 6 албан хаагч,
Дундговь аймгийн Сайнцагаан сумын байранд буйдан шатаж байна гэсэн дуудлагыг 2016.01.20-ны өдрийн 04:57 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 25 дугаар ангийн 6 албан хаагч тус тус ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс 3 иргэнийг гаргасан.
4. Техникийн холбогдолтой ослын талаар:
Технологийн холбогдолтой мэдээлэл: Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Дулааны цахилгаан станцын 2 дугаар зууханд 2016.01.17-ны өдөр гэмтэл гарч, ул ширэм гулзайсан тул зуухыг түр зогсоосон. 2016.01.18-ны өдөр аймгийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Дулааны цахилгаан станцын холбогдох мэргэжилтнүүд 3 дугаар багийн 22, 23, 28, 31, 32, 41 дүгээр байрны 6 айл өрх болон суурын давхарын орох, гарах шугамд хэмжилт хийхэд дулаан харилцан адилгүй ирж байсан тул айл өрхүүдэд тасалгааны ердын дулаанаас доош орсон үед халаалтын цахилгаан төхөөрөмж хэрэглэх, гал түймрээс болгоомжлох сэрэмжлүүлэг хүргэсэн. 2016.01.19-ний өдөр Дулааны цахилгаан станцын даралт 110 градус байгаа тул 2 дугаар зуухны гэмтлийг засварлан хэвийн горимд оруулахаар ажиллаж байна.
Химийн бодистой холбогдолтой мэдээлэл: Сүхбаатар аймгийн Баруун-Урт урт сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг МСҮТ-ийн 1 дүгээр дамжааны оюутнууд 2016.01.19-ний өдөр гудамнаас 2 савтай /Натрын гидроксид/ бодис олж ангидаа тоглож байгаад мөн өдрийн 15:00 цагийн орчимд ангидаа асгасаны улмаас оюутан Н /15 настай, эмэгтэй/ мөн өдрийн 20:40 цагт хордлогын шинж тэмдэгтэйгээр аймгийн нэгдсэн эмнэлэгт ирж хэвтсэн биеийн байдал сайжирч байгаа тухай мэдээллийн дагуу 2016.01.19-ний өдрийн 22:37 цагт аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн. Тус сургуулийн 14 хүүхэд, 4 багшийг эмчийн үзлэгт хамруулахад хордлогын шинж тэмдэг илрээгүй байна.
ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР