ДХИС-ийн Онцгой байдлын сургуулийн “Онцгой байдал-гамшгаас хамгаалах алба” бакалаврын хөтөлбөр магадлан итгэмжлэгдэж, гэрчилгээгээ гардан авлаа.
Тус хөтөлбөрт ОБЕГ-ын захиалгаар 4 жилийн өдрийн ангид бүрэн дунд боловсролтой иргэд, мөн 3 болон 5 жилийн эчнээ ангид Онцгой байдлын байгууллагын алба хаагчдыг тус тус элсүүлэн суралцуулдаг юм.
Сургалтын хөтөлбөрийг магадлан итгэмжлүүлснээр гадаад, дотоолын их, дээд сургуулиудтай хөтөлбөр хамтран хэрэгжүүлэхэд кредит шилжүүлэх, дүйцүүлэх, сургалтын хөтөлбөрийн чанар тасралтгүй сайжрах давуу талуудыг бий болгож байна.
Энэ хөтөлбөрөөр төгсөгч нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд төв, орон нутгийн төрийн байгууллага, мэргэжлийн байгууллага, хувийн хэвшил, иргэдийн оролцоо, улс орны эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжлийг хангахад шаардагдах мэдлэг, ур чадварыг эзэмшсэн, эх оронч, албаны ёс зүй, цэргийн хэрэг, бие бялдар, сэтгэл зүйн өндөр төлөвшилтэй онцгой байдлын байгууллагын хэрэгцээ шаардлагыг хангасан, тактикийн түвшний мэдлэгийг эзэмшинэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.