Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Архангай, Дорнод, Завхан, Өвөрхангай, Сэлэнгэ, Увс, Ховд, Хөвсгөл аймгийн нутгаар бороо орсон. Баян-Өлгий, Булган аймгийн нутгаар нойтон цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөдийгөөр 3-8 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 19-24 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн хойд хэсгээр 12-17 градус, бусад нутгаар 6-11 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Шөнөдөө хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, шөнөдөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж шороон шуурга шуурна. Шөнөдөө 0-2 градус, өдөртөө 8-10 градус дулаан байна.

Төлөв байдал: 15-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 16-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 17-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр. Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 23-28 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна.

2. Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлхийн 2 дугаар буудлын задгайд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 05.13-ны өдрийн 14:08 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 8 км замыг туулан 14:16 цагт очиж Сэлхийн 2 дугаар буудлын задгайд иргэн Ч-гийн 4 ханатай гэр шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр багт амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 05.13-ны өдрийн 17:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан 17:29 цагт очиж иргэн Б-гийн 2х3 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 8 минут ажиллаж унтраасан.

Дундговь аймгийн Баянжаргалан сумын “Энгэр-Ус” 2 дугаар багийн “Шуургат” гэдэг газар / сумын төвөөс зүүн хойд зүгт 40 км/-т малын саравч 17:00 цагийн үед шатсан тухай мэдээллийг 05.13-ны өдрийн 17:11 цагт хүлээн авсан. Тус сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажилтнууд 18:20 цагт очиж малчин О-гийн 15х8 метрийн хэмжээтэй малын саравч шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Улаантолгой багийн Баянбүрд хороонд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 05.14–ний өдрийн 05:26 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн алба хаагчид 2 км замыг туулан 05:30 цагт очиж Баянбүрд хорооны иргэн Б-гийн “Сонато-6” загварын суудлын автомашин хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг 4 минут ажиллаж унтраасан.

Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Уранбулаг багийн “Царст” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 25 км/-т малын хашаа 05.14-ний өдрийн 03:00 цагт шатсан тухай мэдээллийг 05.14-ний өдрийн 05:35 цагт хүлээн авсан. Тус сумын Байгаль хамгаалагчаар ахлуулсан хүмүүс малчин Ц-гийн 9х100 метрийн хэмжээтэй малын хашаа шатаж байсныг 50 минут ажиллаж унтраасан.

Хамтын болон гадаад улсын өмчид гарсан: Дорнод аймгийн Матад сумын Эрдэнэбадрах багийн “Тосон уул” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 190 км, сумын төвөөс баруун урд зүгт 210 км/-т ачааны автомашин /60 тн нефьт ачсан/ шатаж байна гэсэн мэдээллийг 05.13-ны өдрийн 10:32 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар ангийн алба хаагчид, “Петро-Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн ажилтнууд очиж “Петро-Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн 19 дүгээр талбайгаас Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын чиглэлд “Бичигт” боомт руу зорчиж явсан “Ханавон” загварын ачааны автомашин /60 тн нефьт ачсан/ шатаж байсныг 9:24 цаг ажиллаж унтраасан.

3. Геологийн гаралтай аюулт үзэгдэл:

Газар хөдлөлт: Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Адуун” гэдэг газар /сумаас баруун урд зүгт 33 км-т, 51°14’24.0″N 100°28’48.0″E/ 05.13-ны өдрийн 19:24 цагт 4.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ийн ООГХ-ээс цахим шуудангаар 19:31 цагт ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ханх сумын Засаг дарга, Засаг даргын Тамгийн газрын дарга болон тухайн газарт нутагладаг малчдаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд хүчтэй мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн.

Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын 5 дугаар багийн “Чулуут” гэдэг газар /сумаас баруун хойд зүгт 12 км-т, 51°12’36.0″N 99°34’12.0″E/ 05.13-ны өдрийн 19:37 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ийн ООГХ-ээс цахим шуудангаар 19:39 цагт ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ренчинлхүмбэ сумын Засаг дарга болон тухайн газарт нутагладаг малчдаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн.

Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Адуун” гэдэг газар /сумаас баруун урд зүгт 35 км-т, 51°15’00.0″N 100°23’24.0″E/ 05.13-ны өдрийн 22:23 цагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ийн ООГХ-ээс цахим шуудангаар 22:26 цагт ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ханх сумын Засаг дарга, Засаг даргын Тамгийн газрын дарга болон тухайн газарт нутагладаг малчдаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд бага зэрэг мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн.

4. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Усны осол: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Баянзүрхийн гүүрний зүүн талд “Туул” голд 4 хүнтэй автомашин усанд живсэн байна гэсэн дуудлагыг 05.14-ний өдрийн 01:35 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 14 км замыг туулан 02:10 цагт очиж Баянзүрхийн гүүрнээс зүүн зүгт 3.5 км-т “Туул” голд иргэн Г-гийн “Тоёота Сай” загварын автомашин усанд живсэн байсныг 2:30 цаг ажиллаж автомашиныг гарган, тус автомашинд зорчиж явсан иргэн Т /30 настай, эрэгтэй/, Б /30 настай, эрэгтэй/, М /31 настай, эрэгтэй/, Т /28 настай, эрэгтэй/ нарыг аварсан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top