УОК-ын Шуурхай ажлын хэсэг хуралдаж маргааш буюу 05 дугаар сарын 15-наас дөрвөн төрлийн үйл ажиллагааг нээхээр шийдвэрлэлээ.
Тодруулбал,
- Кофе шопыг танхимдаа 50 хувийн дүүргэлттэй,
- Бүх төрлийн сургалтыг 10 хүртэл хүнтэй,
- Чийрэгжүүлэх, бялдаржуулах төвүүд /фитнес/,
- Усан бассейнуудыг 50 хувийн дүүргэлттэйгээр нээхээр боллоо.
Эдгээр газрууд вакцинжуулалтад бүрэн хамрагдсан буюу вакцины 2-р тунгаа хийлгээд 14-өөс дээш хоног болсон, гэрчилгээгээ авсан иргэдэд үйлчлэх юм.
Мөн энэ сарын 22-ноос орон нутаг хоорондын зорчих хөдөлгөөнийг нээхээс гадна томоохон зах худалдааны төвүүд, хоол үйлдвэрлэл, үйлчилгээ, зочид буудал, амралт жуулчын бааз гэх мэт долоон төрлийн үйл ажиллагааг нээхээр төлөвлөж байна. Тухайн үед нь эрсдэлийг үнэлж, шийдвэр гаргана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.