Аймгийн Онцгой байдлын газар, Улаан загалмайн хороо хамтран 2021 оны 03 дугаар сарын 14-15-ны өдрүүдэд болсон байгалийн гамшиг нэрвэгдсэн буюу цасан болон шороон шуурганд өртөж, хохирсон өрхүүдэд “Хүмүүнлэгийн тусламж” хүргэх үйл ажиллагааг зохион байгууллаа.
Монголын Улаан Загалмай нийгэмлэг, Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны дэмжлэгтэйгээр зохион байгуулсан тус хүмүүнлэгийн тусламжийн хүрээнд гамшигт нэрвэгдсэн Завхан, Зүүнхангай, Малчин, Наранбулаг, Өмнөговь, Өндөрхангай, Сагил, Цагаанхайрхан, Хяргас, Улаангом зэрэг 10 сумын 100 өрхөд бэлэн мөнгөний тусламж үзүүлсэн юм.
Мөн Завхан, Улаангом сумын хоёр өрхөд иж бүрэн гэр, гал тогооны багц, хөнжил, гудас зэргийг хүлээлгэн өглөө гэж Увс аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.